~Teaser~
~Teaser~
Өдөр шөнийн аль нь гэдгийг ч ялгахад хэцүүхэн болсон тэнгэр.
Агаарт хөөрөх хар бараан утаа хүйтэн дайны гашуудам жилүүдийг санагдуулна.
Энх тайван үгүй бүрхэг тэнгэрт ганц ч шувуу нисэхгүй ба хаа сайгүй үхсэн ан амьтны сэг зэм үзэгдэх нь гунигтай.
Шатсан байшин, утаа униарын үнэр, булан тохой бүрт зогсох Тэхёны харгис цэргүүд.Эсэргүүцэл илэрхийлсэн хэн бүрийг тамлан зовоодог байсан ч, одоо бол олон түмний нүдэн дээр цаазаар авах болж ээ.
Тун удахгүй бусад тосгонуудыг гартаа оруулах мэргэн санаа төлөвлөх шидтэн залуу цаг ямагт өөрийнхөө эрдэм мэдлэгийг зузаална.
Гэвч Тэхёны хайр дурлал цэцэглэж, тэр жаргалд умбах тусам бодит байдлыг харж чадахгүй болтлоо сохорч эхэлсэн байлаа.
Хүний дүрд хувирсан мангас болох тусам Синдигийн хайр түүний оюун бодлыг эргүүлж ээ."Бүгд сонсоцгоо!!!!! Энэ барилгыг барьж дуусгахад та нарт ердөө долоохон хоног бий. Толгойтойгоо үлдмээр байвал үүр цайхаас, үдшийн бүрий болтол ажил"
Ханагар цээжийг нь онцолсон бариу хар цамц, сул өмд өмсөн бүхий л зэвсгээ шидэт гарандаа нуух Тэхён урд нь зогсох түмэн олны өмнө ийн хэлэхэд ард түмэн ам амандаа шивнэлдэж эхлэлээ.
Уранхай ноорхой хувцастай ядруухан харагдах эрчүүд түүний шийдвэрийн эсрэг тэмцэж чадалгүй төмөр гавнуудаа хангинуулан цэх зогсов.
"Энэ тосгон одооноос эхлээд миний эзэмшил. Та нар ч гэсэн миний хүмүүс. Засаг захиргаа өөрчлөгдөж хүмүүс та нарыг ад үздэг байсан Гринчийн үр удам бүгдийг захирна" гэсээр талбайг цуурайттал чангаар хэлэхэд түүний бэлтгэсэн цэрэг эрс"Тийм,эрхэм ээ" хэмээн нэгэн зэрэг ам гарлаа.
Уур бухимдлаар дүүрэн нүдэнд нь хорслын гал асах ч, өөрийнх нь төлөвлөгөө санаснаас нь ч сайхан бүтэж буй байдал Тэхёны өшөө авалтыг улам амттай болгож тэрхүү галын очийг түймэр болтол нь өрдөж орхиж.
"Д-долоо хоног гэдэг дэндүү бага хугацаа биш гэж үү? Бүхэл бүтэн арми байрлах байгууламжийг ийм богино хугацаанд барина гэдэг.....биднээс юм үлдэхгүй л болов уу, эрхэм дээдсээ"
Хүн бүр дуугаа хурааж олны дундаас ам гарсан зоригт эрийг сонсоод юу болохыг амьсгаа даран хүлээж эхлэв. Ноорхой цамц, уранхай өмдтэй тэрхүү хөгшин өвгөн арай хийн зориг гарган үзэл бодлоо илэрхийлсэн нь энэ байлаа.
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.