5

1K 180 98
                                    

"Тэсээд л бай, тэсээд л бай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Тэсээд л бай, тэсээд л бай.
Хэр удаан тэсэхийг чинь харъя.
Хүлээгээд л бай, хүлээгээд л бай.
Үхэх өдрөө харуулдахыг чинь харъя.
Чамайг зовоодог өвдөлт, шаналгадаг нэгнийг мэдсээр байж,
Бүхнийг сайхан болно гэж найдаж байгаа бол,
Чиний зөв байхгүй л болов уу, үзэсгэлэнт бүсгүй минь."

✨🎄✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🎄✨

Айсандаа зүрх амаар гарах нуу гэлтэй л хурдан цохилж, салганах гараа хянаж ядсаар хаалгаа онгойлгон зөөлөн дотогш орлоо. Пальтогоо тайлан задгайлсан үсээ хальтхан тольдчхоод Хусогийн өлгөөд тавьчихсан дүрэмт хувцас руу хараад гүнзгий амьсгаа авав.

Зодуулаад үхсэн ч харамсах юм алга. Ядаж л хэдхээн минут ч болтугай Гринчтэй амар амгаланд байж үзлээ.

Үүдний өрөөнөөс гаран гэрийнхээ торгон халатыг углаад уртаа хонгилоор удаанаар алхав. Дээш гарах хэд хэдэн шатууд баруун зүүн жигүүрээс харагдаж, шуудхан өрөөндөө орох гэсэн ч гал тогооны гэрэл асаалттай байгаа нь үзэгдсэнд уран зураг өлгөөтэй коридор зөрөн баруун эргэв.

"Өөө, чи минь ирээ юу. Алив наашаа суу" гэснээ Хусог шуудхан л ширээний ардаас босон сандал урагшлуулж өгөөд хамтдаа хооллохоор болчхов.

Хэдий тэр инээмсэглэн тайван харагдсан ч, энэ л ширээн доорх хоёр хөл минь чичгэнэх шалтгаан болж байлаа. Жон Хусог яалтчгүй ямар нэгэн зүйл сэдчихэж.

GRINCHWhere stories live. Discover now