13

991 149 42
                                    

Хэтэрхий их шунаж, хайрласан бүхнээ өөрийн болгосныхоо дараа л,Үнэ цэнийг нь мартаж дахиад өөр лүү тэмүүлэх бидний шунал хэтэрхий өрөвдөлтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэтэрхий их шунаж, хайрласан бүхнээ өөрийн болгосныхоо дараа л,
Үнэ цэнийг нь мартаж дахиад өөр лүү тэмүүлэх бидний шунал хэтэрхий өрөвдөлтэй.

Хэтэрхий их шунаж, хайрласан бүхнээ өөрийн болгосныхоо дараа л,Үнэ цэнийг нь мартаж дахиад өөр лүү тэмүүлэх бидний шунал хэтэрхий өрөвдөлтэй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🎄✨

"Аль хэдийн арав гаран хоног болчихжээ" хэмээн гунигтайхан хэлээд үзгээ цааснаасаа салгасан залуу урд нь цэлийх том цонхоороо цасан будрах хүйтэн өвлийн шөнийг ажиглав.

Өмнө нь ажил,ажил гэсээр өөрийнхөө гэсэн бүхнийг эхэнд тавьж, цагтай уралдаж, мөнгөний араас боол шиг зүтгэсэн түүний хувьд хайрт нь явснаас хойш өнөө үнэ цэнэтэй гэж эндүүрсэн бүхэн нь хог шаар болон хувирч ээ. Тийм дээ ч өөрийнхөө хэзээ ч анхаарч байгаагүй, жижиг сажиг боловч ертөнцийн үзэсгэлэнтэй юмс бүрийг ажиглана.

"Синди өвөлд дуртай. Зул сарын баяр, бидний хамтдаа өнгөрүүлсэн үдэш, дулаахан цамц, амттай хоол, тэр л халуун дулаан уур амьсгалд хайртай. Харин одоо тэр жаргалтай байгаа болов уу?"

Бичиг цаасаар дүүрэн ажлынхаа ширээний хойноос өндийх залууг ширтэн зогссон Хэми санаашран:

"Эзнтээн, оройн хоол бэлдчихлээ"

"Хүсэхгүй байна, Хэми. Хүссэн ч Синдиг хаана яажшуухан байгааг мэдэхгүй юм байж идэж уугаад явна гэдэг гутамшиг."

"Гэхдээ л та бүр эцэж тураад эхэлсэн. Аль хэдийн юм идэлгүй бараг хоёр хоночихлоо. Биед тань муу шүү дээ"

GRINCHWhere stories live. Discover now