18

822 147 28
                                    

Хэнээс ч гэнэн, хэнээс ч цагаахан байсан өөгүй цэвэр сэтгэлийг,Хайр дурлал л өшөө авахын хүслэнт бузар булай болгож чадна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэнээс ч гэнэн, хэнээс ч цагаахан байсан өөгүй цэвэр сэтгэлийг,
Хайр дурлал л өшөө авахын хүслэнт бузар булай болгож чадна.

Хэнээс ч гэнэн, хэнээс ч цагаахан байсан өөгүй цэвэр сэтгэлийг,Хайр дурлал л өшөө авахын хүслэнт бузар булай болгож чадна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🎄✨

Гэнэтхэн дэгдсэн үймээн самуунаас болоод Хүвилле тосгон орвонгоороо эргэсэн байлаа. Удирдагч Жон Хусогийг хүртэл хотоос дуудан буцаж эрүүлэх шаардлага гарсан тийм том өөрчлөлт хэдхэн хоногийн дотор бий болж ээ.

Хуримаа хотын төвд хийхээр төлөвлөж байсан хосуудын бодол нуран унаж, Гринчээс холдон зугтсан тосгондоо буцаад ирэв. Согжин ах нь энд байгаа болохоор түүнтэй уулзаж, эвлэрэх ёстойгоо мэдэж байсан бүсгүй дахин санаж, тэмүүлсэн хайртай хүнээ харна гэхээс нууцхан догдолсон ч Хусогийн хувьд бөөн ажилд дарагдах болсондоо бухимдана.

"Дарга нар чинь чамд юу гэж хэлсэн юм?"

Хусог үрүүлээ тас зууран хүчтэй жийсээр хурдаа нэмэн, "Бослого гарсан гэсэн. Манай оршин суугчид өөрсдөө дундаасаа нэг удирдагч гаргаад Хүвиллэгийн дарга Ким Намжүн рүү дайрч, суудлыг нь булаасан"

"Х-х-хэн яагаад тийм зүйл хийсэн юм бол?"

"Харин л дээ. Харамсалтай нь бид хуримаа хотод биш энд л хийх болчихлоо" гэхэд нь Синди толгой дохин тэдний урд харагдах "Хүвиллэ тосгон" гэсэн хаягийн хажуугаар өнгөрч дотогш орохдоо л цочирдон яах ёстойгоо мэдсэнгүй.

GRINCHWhere stories live. Discover now