2

1.2K 198 113
                                    

Хачин юм шүү

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хачин юм шүү.
Үнэн бодит араатныг хараад сэтгэл тайтгарч зүрх бүлээссэн байхад,
Жирийн хүнийг хараад араатан үзсэн мэт айж эмээнэ гэдэг хачин юм.

Үнэн бодит араатныг хараад сэтгэл тайтгарч зүрх бүлээссэн байхад,Жирийн хүнийг хараад араатан үзсэн мэт айж эмээнэ гэдэг хачин юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🎄✨

Намайг жаахан байхад сургуулийн хүүхдүүдийн шууран ярьдаг байсан өнөө Гринч. Хүн төрөлхтөн дунд ганцаархнаа гацаж орхисон мөнх наст мангас. Биднийг үзэн яддаг тул холоо ууланд ганц нохойтойгоо амьдардаг, хүний махаар хооллогч.

Үнэхээр л би ингээд үхэх ёстой бололтой. Яаж ч хичээж, амьдралаас зуурч үлдэх гэсэн бурхан тэнгэр цаанаасаа намайг шийтгэхийг хүсдэг юм байна. Гэхдээ Жон Хусогийн гарт зодуулж үхсэнээс, энэ араатны хоол болсон нь дээр гэж бодсондоо би тусламж гуйхаа болин дуугаа хураалаа.

Тэрхүү үсэрхэг амьтан хачин муухай царайтай бөгөөд ном зохиол дээрээс л уншихдаа төсөөлдөг байсан мангас шиг. Гэсэн ч түүний архан талд нуугдах хөвсгөр, хөөрхөн гөлөг сэтгэлийг минь бүлээцүүлж байсан юм.

"Чам шиг хөөрхөн амьтныг амьдралынхаа хамгийн сүүлийн мөчид харж буйдаа баяртай байна" хэмээн нулимсаа урсган тэр намайг шууд идэх болов уу, эсвэл тогтож ядах энэ өндрөөс түлхэх болов уу гэж бодоод амжив.

Түрүүний өвдөж байсан толгой энэ удаад эргэж эхэлсэнд би аль болох модноосоо чанга зууран үхэхгүйг чадлаараа хичээнэ. Хусогт цохиулснаас болж гар аймшигтайгаар өвдөх ч шүд зуун тэвчих үед амьдрал ийм амархан дуусчхаж болох юм байна гэдгийг ойлголоо. Гринч надад холоос бага багаар ойртох тусам зүрх амаар гарах шахан бараг л энэ чигтээ нисээд үхчихмээр санагдаж байлаа.

GRINCHWhere stories live. Discover now