Хоёр өөр ертөнцийг холбох тэдний хайр мөнх үргэлжлэх боломжгүй.
Тэс өөр хувь тавилант хосуудын зам мөр үүрд хамтдаа орших боломжгүй.✨🎄✨
Гринч бэртэж гэмтсэн Синдиг асраад нэлээдгүй урт хугацааг үдэж ээ. Бүсгүй ч өдөр ирэх тусам бага багаар дээрдэх ч биеийн эдгэрэлтээс илүүтэй сэтгэлийн амар амгалан Гринчийн дэргэд мэдрэгдэнэ.
"Хэрэггүй ээ, Синди. Гадаа хүйтэн байгаа. Чи даарчихна"
Гринчийн гэрт байсан хамаг зузаан ороолт, малгайг зүүчхээд доглон алхах Синди инээмсэглэн, "Битгий ийм уйтгартай бай л даа. Хоёулаа хамтдаа гадаа гарч тоглоё" гэсээр том гараас нь хөтлөн агуйгаас гарахад өндөр уулын оргил дээрх цэвэр агаар, цасанд хучигдсан цагаан тал тэднийг угтав.
"Зөөлөн алх л даа. Хөл чинь гүйцэд эдгээгүй байхад" хэмээн санаа алдахад нүүрнийх нь хавдсан шарх аль хэдийнээ буусан бүсгүй инээмсэглэв.
Синди доош суун цас дээш шидлэн элчгүй нарны туяанд гялтганан гялалзах өвлийн үзэсгэлэн гоотой зэрэгцэн Гринчийн нүдэнд гайхалтай сэтгэл татам харагдаж байлаа.
"Өөрөө ер нь хэдэн настай болоод ингэж их үглээд байгаа юм?"
"Мянган жил амьдарчихсан болохоор өвгөн зан гаргаж байна. Харин өөрөө хэдтэй охин болоод цасаар тоглоод байгаа юм?" гэчхээд хойш хартал Синди сая сууж байсан газартаа үзэгдсэнгүй зөвхөн түүний хөлийн мөр л үлдчихсэн байх нь тэр.
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.