Хэзээ л бол хэзээ нэгэн рүүгээ тэмүүлэх бидний зүрх
Хэзээ нэгэн цагт бусдын адилаар өөрчлөгдөх болов уу?✨🎄✨
Төвөөс амьтны мэргэшсэн эмч дуудсаныхаа дараа би дэмий л Ёнтаны өмнө өвдөглөөд суучихсан сүрлэг араатныг дэргэдээс нь ширтлээ. Гринч бараг нүдээ ч цавчилгүй бяцхан гөлөгөө ширтэх бөгөөд толгойг нь байн, байн илж, "Алив ээ, Ёнтан. Чи зүгээр тийм ээ? Чи намайг орхихгүй, тийм биз дээ?" гэсээр өрөвдөлтэй гаслан харуусна.
Ийм болохоор л би бусдын ярьдаг өнгөрсний Гринчийг уучилсан. Өнөөдөр яг ингээд дэргэд минь байгаа энэ Гринч ийм цэвэр ариун сэтгэлтэй, хэнд ч гэм хоргүй байхад надад хангалттай шүү дээ. Өөрт нь байх ганц найзаа алдах вий гэсэндээ нулимс унагахад дэндүү ойр харагдсан алуурчин араатан. Жижигхээн тэр нохойг амьсгал хурачих вий гэхээс сэтгэлээсээ айн, дагжин чичрэх зэрлэг мангас.
Би алгуурхан алхсаар толгойгоо доош харуулан өвдөг дээрээ суух Гринчийн ард зогсоод гараа өргөн эргэлзэж ядсаны эцэст зүгээр л биеэ сул тавин сэтгэлдээ жолоогоо олгож түүнийг ардаас нь дулаахнаар тэвэрлээ.
Огтхон ч айж эмээгээгүй харин ч өөрт нь итгэж, дэргэд нь зогсоно гэдгээ харуулах гэсэн миний илэрхийлэмжийг тэр ч ойлгосон бололтой эргэж хараад намайг зөрүүлээд тэвэрчхэв. Дулаахан цээж, булчинлаг том гар нь хамаг бие бүрхэн авах агшинд яг л хэн ч намайг харах боломжгүй тухтай нууц өрөөнд орчих шиг санагдан бусдын харц, хорт үгнээс айсандаа далдалдаг бүхнээ ил гарган өөрийнхөөрөө байх боломж бүрдсэн тийм л тэнгэрийн гэмээр диваажинг түүний тэврэлтэд мэдрэв. Гринчид ч таатай санагдсан бололтой тэр надаас тэврээ салгасангүй.
YOU ARE READING
GRINCH
FanfictionХорон санаат Гринчийн зул сарыг хулгайлах төлөвлөгөө дэлхийг тэр чигт нь эзэгнэх хүслээр солигдож, өргөн олныг хамарсан харын шид эхлэв.