16

779 135 20
                                    

Үнэндээ худлаа хэлэх хамгийн амархан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үнэндээ худлаа хэлэх хамгийн амархан.
Харин тэр хүнийхээ нүд рүү эгцэлж хараад худал хэлэх л амаргүй.
Хайртай үгүйг, үнэн эсэхийг шийдэхдээ зөвхөн хайрыг бус,
Харцыг ч мөн адил харж байгаарай.

Хайртай үгүйг, үнэн эсэхийг шийдэхдээ зөвхөн хайрыг бус,Харцыг ч мөн адил харж байгаарай

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✨🎄✨

Уулын оройд ургадаг хамгийн үзэсгэлэнтэй цэцгийг гартаа атган, хөлдөөхгүй гэсэндээ цээжиндээ наасаар хайрт дээрээ гүйн ирсэн Гринч хов хоосон агуйд нам унтах Ёнтаныг хараад цочирдон яахаа мэдсэнгүй таамаглал нь зөв байх вий гэхээс үхтлээ айж зөвхөн тэргэл сар гарсан үдшээр л ургадаг цэцгээ газар хаяан санаашрав.

Гэсэн ч тэр тайвнаар хүлээж, өөрийг нь энэ харанхуй хавцал дунд хаяад явахгүй гэж амласан Синдид итгэсэн.
Дараа нь тэр өөрийн биеэр ойг бүтэн самнаж түүнийгээ хайсан.
Хаа нэгтээ төөрсөн байх, хаа нэгтээ бэртэж гэмтээд ирэхийг нь хүлээн суугаа гэж найдсан ч, итгэл өндөр байх тусам, урам хугарал их шүү дээ.
Ингэж л Гринч анх удаагаа хүнд хаягдаж үзсэн.
Тэр ч бүү хэл үнсэхээс ч айж, нандигнасан цорын ганц эмэгтэйгээ гунигт амьдралыг нь гэрэлтүүлж, хайр гээчийг мэдрүүлсэн учраас сэтгэлдээ нуусан ч,
Чамлаж чамлаж дээдэлсэн тэр л эмэгтэй өөрөөс нь урвасныг төвөггүйхэн мэдсэн билээ.

Түүний харц, халуун дулаан үгсийг худлаа гэж боддоггүйдээ Гринч бодит байдалтай эвлэрэхийг хүссэнгүй.
Буцаад л ирнэ. Яг өмнөх шиг ээ.
Сүйт залуудаа биш, надад хайртай гэж амласан.
Намайг хэзээ ч орхилгүй үхэн үхтлээ хайрандаа үнэнч үлдэнэ гэж андгайлсан.
Тиймдээ ч Гринч зүрхнийх нь тал хэсгийг, дутагдаж буй тэр хоосон орон зайг буцаад ирж, өөрийг нь дүүргэнэ гэдгийг мэдэж байлаа.

GRINCHWhere stories live. Discover now