Би тохирох хүн биш

7.3K 305 3
                                    

     Хэсэг явсны дараа бид гэртээ ирлээ. Гэртээ ч гэждээ, Жимин гэртээ харин би ажлын байран дээрээ. Цаг шөнийн 3 өнгөрч байна.

"Ёнмин, хамтдаа усанд орцгоох уу?" гэхэд нь

"Ганцаараа ордоо, Жимин. Би явж унтлаа"  гээд өөрийн байрладаг өрөө рүүгээ явах гэтэл тэр миний гарнаас барин өөртөө татаж үнсэв.

"Галзуурчихаа юу? Одоо чиний урлан, машин аль нь ч биш олон хүнтэй танай гэрт байна шүү дээ!!!" хэмээн санаа зовсондоо шивнэн хэлэхэд

"Тэр хэнд хамаатай юм?"

"Энэ гэрт бид ингэж байж болохгүй ээ. Пак ноён уурлах байх. Би чинь хэн билээ дээ. Тийм байж....."

"Чшш, би үгийг чинь гүйцээх үү? Тийм байж өөрийнх нь хүүтэй орооцолдлоо гэж аав уурлана гэж үү? Ёнмин итгэмээргүй юмаа!!!"

"Тэглээ ч гэсэн одоо зүгээр тусдаа амарцгаая за юу" гэж хэлэн уруул дээр нь үнсэн өрөө рүүгээ явлаа.

  "Энэ гэрт олон нүд байгаа. Пак ноён биш юмаа гэхэд эзэгтэй лав энийг зөвшөөрөхгүй. Тэр мөнгөнд дуртай хүн учраас баян худтай болохыг хүсдэг.

Гэтэл манай аав ээж 2 чинь зүгээр л нэг компанийн ажилчид. Аххх, Жимин бид 2 ч зүгээр л хэсэг зуур хамт байх байх. Гэрлэж, хамтдаа амьдрах талаар бодоод ч хэрэггүй биз.

Би зиндаанд нь хүрэхгүй шүү дээ. Ойрын өдрүүдэд өмнөхөөсөө илүү их зүйл бодож, шаналах боллоо. Мөрөөдөл минь над дээр дан ганц аз жаргал авчираагүй бололтой. Зовлон шаналал санаа зовох асуудлуудаар дүүрэн ирж" хэмээн бодох зуураа аль хэдийн шүршүүрт ороод орондоо орж амжсан байв. Хэззээдээ амжуулчихсанаа ч мэдэх сөхөөгүй дээрх асуудалд санаа зовж байна шүү.

  Зохиолчын талаас
Маргааш өглөө

Ёнмин өмнөх адил эртлэн босч гэрийнхэний өглөөний цайг өөрийн гараар бэлдчихээд тэднийг хүлээн сууна. Тэр заавал хооллож дуустал нь хажууд нь байх дүрэмтэй. Ямар нэгэн зүйл болохгүй болвол дахин сайжруулж хийж өгөхийн тулд.

Эцэст нь тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ хоолны ширээний ард сууж хооллоо. Дунд нь Пак ноён том хүү Чанёолтойгоо бизнесийнхээ талаар ярилцаж, эзэгтэй харин Жиминтэй түүний гэр бүл төлөвлөлтийн талаар ярилцах аж.

"Жимин, хүү минь! Нас чинь эхнэр авах хэдийнээ болчихсон. Ах чинь удахгүй хуримаа хийнэ. Тэр үед хуримийн ёслол дээр олон том том албан тушаалтнууд гэр бүлээрээ ирнэ. Кан захирлыг санаж байна уу? Түүний охин чамтай чацуу. Их хөөрхөн бас боловсролтой. Нэрийг нь хэн гэлээ дээ байз... аан тийм Дугхи. Чи тэрэнтэй болзоод үзвэл их удам сайтай охин. Дээрээс нь компанийнхаа өв залгамжлагч. Чам шиг бизнес биш урлаг урлан гэдэг хүнд Дугхи шиг л хүн хань болно. Өнөөдөр ээж нь болзоо тов...." гэхэд Жимин

"Ээж ээ! Та юу яриад байгаа юм?" хэмээн бухимдсан бололтой бага зэрэг чанга дугарав.

"Ээж минь, цочих гэж! Юу юу яриад байгаа юм гэж? Чиний ирээдүйг ярьж байна. Дугхи чамд таалагднаа хүү минь, ээж нь мэдэж байна" гээд гараас нь атгахад Жимин Ёнмин руу нэг харснаа буцаад ээж рүүгээ нэг харан зөөлөн харцаар

"Ээж ээ, мэдээж миний ирээдүйд санаа зовьнож байгаад чинь талархаж байна. Гэхдээ би тэр хүнийг бага зэрэг мэднэ ээ. Эрх мэдэлтэй хүний хүүхэд гэсэн шиг дураараа, хүн хүндэлж мэддэггүй, хямсгар хамраа сөхсөн хүн байдаг. Яасан ч Дугхи биш ээ. Тэгээд ч надад хайртай хүн байгаа. Цаг нь болохоор танд танилцуулна аа за"  гэж хэлээд мөн л Ёнмин руу харав.

Ёнмин гэмшиж байлаа. "Яагаад заавал би гэж? Энэ айлд олон жил ажиллахдаа ганц хэдэн удаа тэр Дугхи гээчийг харж байсан. Жиминий хэлсэн нь ч зөв. Гэхдээ л хэрвээ тэр надтай хамт байхыг сонговол гэрийнхэнтэйгээ түнжин муутай болно.

Ядуу хүнтэй нийллээ гэж. Яахыг нь хэлж мэдэхгүй юм даа" хэмээн бодож зогстол эзэгтэйн дуу Ёнминий бодлыг тасалчихав.

"Ааягү, үри Жимин. Ээждээ хэлэхгүй дээ. Тэр хүн чинь хаана байна? Хэн гэдэг юм? Аав нь хэн юм? К-банкны захирлын охин нээрээ чамтай чацуу шдээ. Жимин аа, зөв цагийг нь ээж нь хүлээж тэсэхгүй ээ. Одоо л хэлчих" гэхэд Жимин хөнгөн инээд алдаад

"Үгүй ээ, ээж ээ. Шал өөр хүн. Танд таалагдана аа. Зөвхөн жаахан л хүлээчих за юу. Би таныг сайхан бэртэй болгоно доо"  гэж хэлэхэд нь Ёнмин зөөлнөөр санаа алдав.




А/N: Бүгдэд нь өдрийн мэнд. Удаан хүлээлгэж байгаад уучлаарай. Ээж утас их оролдлоо гээд байх юм. Цаашдаа улам их хичээх учраас хамтдаа байгаарай ❤️

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now