Алдаа давтагдаж болох уу?

10.3K 328 2
                                    

"Кхм, тэгэхээр Ёнмин..." гэж хэлээд тэр ямар нэгэн зүйл хэлэх гэж байсан ч болин амьсгаагаа гаргаад

"Ерөөсөө болохгүй нь" гэсээр хажууд минь хүрч ирээд суучихав. Би гайхан түүн рүү харвал

"Өчигдөр болсон явдлаас...." хэмээн ярих гэхэд нь би амжин уруул дээр нь хуруугаа тавиад инээмсэглэн

"Тэр тухай ярихад дэндүү эрт байна. Ярих гэж байсан чухал зүйл чинь энэ байман хэрэг үү?" гэвэл Жимин алгуурхнаар гарыг минь атган доошлуулаад

"Үгүй ээ. Арай өөр зүйл байгаа" гэв. Би

"Тэгвэл гол яриандаа орцгооя. Хурдан ярихгүй бол надад ийм нимгэн даавуугаар биеэ ороочихоод суугаад байх эвгүй байна" гэхэд тэр үсийг минь чихний араар хийн надад ойртоод

"Ярих юмаа дараа болж болох юм шиг байна" гэснээ уруул дээр минь зөөлөн үнслээ. Эхэндээ яахаа мэдэхгүй байсан би төд удалгүй өөдөөс нь үнсэж эхэлсэн нь магадгүй миний хүсэл биз.

Бид зөөлнөөр эхлэсэн үнсэлт аажмаар ширүүсэхэд би түүнээс холдоод

"Юу.. Жимин....өчигдрийн алдаа..." хэмээн үгээ ч гүйцээгээгүй байхад тэр уруулыг минь удаанаар үнсээд

"Чи тэрийг алдаа гэж бодож байна уу? Ойлголоо. Алдаа байж. Өчигдрийнх алдаа байсан юм бол өнөөдрийнх өөр байж болно биз дээ? Яг үнэндээ тэр алдаа чинь надад их таалагдсан" гээд бэлхүүсээр минь тэврэн өөртөө улам наан үнсэхэд оюун санаа хоосорчихсон аятай л болчихов.

Гэхдээ л энэ буруу гэдгийг хэн нэгэн надад хэлээд байх шиг. Жимин биеэ ороосон нимгэн даавууг минь удаанаар задалж эхлэхэд би огцом дээш өндийгөөд

"Б..би явж ажлаа хийх ёстой. Өдрийн хоолны цаг болчихож" гээд өрөөнөөс гарахаар хар хурдаараа алхтал Жимин хойноос минь гүйцэж ирэн намайг хананд шахаж зогсоод

"Аав ээж хоёр эзгүй, Чанёол одоо ажилдаа явчихсан байгаа. Чи хэнд хоолыг нь хийж өгөхөөр яараа вэ?" гээд жуумалзан над руу харахад үнэхээр хэн ч байхгүй айлд өдрийн хоолыг нь хийж өгнө гэж хэлсэндээ бантсан би өөр тийш харахад тэр зөөлөн инээн намайг өөр лүүгээ харуулаад үнсэхээр дөхөж байв.

Өчигдрийн санаандгүй явдал, түрүүний зөөлөн үнсэлтүүд аль хэдийн надад таалагдаж, Жиминийг ахин дахин тэгж үнсэхийг бие сэтгэл минь хүсч байвч тархи эсэргүүцээд байгааг яалтай.

Гэвч би одоо түүнд үнсүүлэхийг хүсч байна. Зөөлөн булбарай уруулыг нь мэдрэмээр байна.

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now