Ёнминий талаас
Хэдхэн хоногийн дараа Жиминий ах Чанёол хуримаа хийнэ. Өчигдөр сүй тавьсан.
Түүний эхнэр болох хүн ямар их үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй гээч. Гэвч би тэрний нүднээс аз жаргал олж хараагүй. Яг л хүсээгүй хуримаа хайргүй хүнтэйгээ хүчээр хийх гэж байгаа мэт л. Чанёол харин малийтлаа инээчихсэн сууж харагдана лээ. Бодвол их л аз жаргалтай байгаа бололтой.
Жимин над руу үе үе харц шидэн уруулаа долооно. Би ч түүнийг хараагүй юм шиг л царайлах бөгөөд надад тэгэх шалтгаан байгаа шүү дээ.
Сүйн ёслол Пак ноёнтны эдлэн дээр болсон. Хэдий тийм ч их хүн цуглаагүй ч биднийг ажиглах хүн зөндөө байсан болохоор би аль болох харагдахгүйг хичээж байлаа.
Ялангуяа эзэгтэй, мэдсэн юм шиг л өдрийн турш Жиминээс бараг хором ч холдоогүй.
Хуримийн өдөр боллоо. Эзэгтэй яагаад ч юм намайг урьчихаж. Юутай ч усанд орон биеэ алчуураар ороочихоод юу өмсөхөө үл мэдэн өөрийнхөө байрладаг өрөөний шүүгээг дэлгэн байдаг бүхий л хувцасаа гаргаж ирэн урдаа барьж, таалагдахгүй байвал ор луу шидэлж байв.
Улаан өнгөтэй нэг даашинзыг өмнөө барин толинд удтал харж зогсож байгаад дахиад л бодолд дарагдчихаж.
Энэ үеэр Жимин өрөөнд минь ороод ирсэнийг ч мэдсэнгүй. Хэн нэгний гар бэлхүүсийг минь ороон тэврээд, хүзүүг минь үнсэж байхыг гэнэт мэдрээд цочсондоо шуудхан эргэж харвал, тийм ээ би зөв бодож. Тэр Жимин байлаа.
"Наадах чинь хэтэрхий сул юм аа. Бас тод өнгөтэй. Ахын хуриманд арай зохимжгүй юм" хэмээн хэлэхэд би юу гэхээ мэдсэнгүй.
" ....."
"Ёнмин, чи ойрд яачихав? Надаас нэг л зугтаад байгаа юм шиг санагддаг боллоо" гэхэд нь би түүнээс холдон
" Би яасан гэж зугтахав дээ. Зүгээр л тэгж санагдаа биз. Чи харж байгаа биз дээ, ахын чинь сүй тавих ёслол, хурим гээд намайг ямар завгүй байгааг?" гэвэл тэр дахин надад ойртон тэврээд
" Харж байна аа. Гэхдээ чи одоо завтай байна шдэ" гэж хэлэн хүзүүг минь зөөлөн үнсэн доошлож байв.
"Жимин.... Гэрт хүн байгаа..... бүр.... зөндөө хүн" гэж хэдхэн үг хэлэхдээ би удирдлагаа алдах бол тэр амьсгаадан
"Тэд хэдийн хурим болох газар луу явчихсаан, хонгор минь. Бид хуримандаа амжихад бүтэн 2 цаг байна" хэмээн хэлж дуусахад миний биеэ ороосон байсан алчуур хүлээж байсан мэт сулран уначихав.
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣