Ёнминий талаас
Нэг л дулаахан, тухтай зөөлөн газар сэрсэн нь Жиминий өрөөнд түүний орон дээр байсантай холбоотой байж.
Түүний сүрчигний үнэр өрөөнийх нь өнцөг булан бүрээс сэнгэнэж, ханаар дүүрэн түүний зурсан уран зураг, тавиурууд дээрх барималууд, пянз тоглуулагч гээд аргагүй л Пак Жиминийг илтгэнэ.
Хэрвээ бид гэрлээд хамтдаа амьдарвал, бидний гэр ямар гайхалтай байхыг би төсөөлөн бодож инээмсэглэн хэвтэж байлаа. Гэнэт Жиминийг санан өндийгөөд эргэн тойрноо сайн харвал тэр алга.
Гэхдээ орны хажуу дахь жижигхэн шүүгээн дээр кофе, шарсан талх гэх мэт өглөөний хоол мөн нэг захиа байв. Би инээмсэглэн амандаа "Романтик залуу шүү" гэж шивнэн захиаг дэлгэн уншвал,
"Хонгор минь, сайхан унтаж байхыг чинь хараад сэрээсэнгүй. Духан дээр нь зөөлөн үнсээд гарлаа. Урлан дээр уулзалт болох ёстой. Өнөөдөр ч бас аав ээж ирэхгүй тул чи минь тайван босоорой. Чамдаа зориулж бэлтгэсэн цайг уугаад тогооч хүний хувиар надад зөвлөөрэй. Аан бас өдөр жолоочыг явуулчихья, гайхалтай модел Ёнмин! Хайртай шүү
~Жиминээс" гэсэн байв.Ийм сайхан мэдрэмж өгдөг болоод л хүмүүс хайртай хүнтэйгээ өглөөг хамт угтахыг хүсдэг байх нь. Би ч түүний хэлсэнээр өглөөний хоолыг амсаж үзвэл гайхалтай сайхан амттай байлаа.
Жиминийг бодон инээмсэглэн идэж дуусгаад босон шүршүүрт орж, хувцаслаад жолоочыг ирэхыг хүлээв. Түүнийг ирмэгц бид Жиминий урлан руу хөдлөхөд би инээмсэглэсэн хэвээр л байв. Аз жаргалтай байна.
Явсаар бид ирлээ. Шилэн хаалгатай хурлын өрөөний гаднаас түүнийхээ бусад хүмүүстэй ярилцаж байхыг нь харвал тэр минь үнэхээр урлагийн бүтээл юм. Бүр төгс бүтээл.
Жиминий туслах надад явахыг сануулахад би ч түүн лүүгээ дахин нэг сэтгэл хангалуун хараад хувцасаа солихоор явлаа. Нөгөө л нэг боловсон хүмүүсийн дунд жижигхэн мөртлөө гайхалтай тухтай сандал дээр суун түүнийгээ бодон мишээнэ. Хэдэн цаг ч сууснаа мэдсэнгүй. Өнөөдөр би үнэхээр жаргалтай байна. Тэр мэдээж Жиминий ач.
Зураг дууслаа. Би хувцасны өрөөнд хувцаслаж дуусаад гарвал Жимин нэгэн ахимаг насны эртэй цуг зогсон нэг зургийг сайтар ширтэн инээмсэглэж, тэд хоорондоо ямар нэг зүйл ярьж байв. Надаас тийм ч их зайтай байгаагүй тул тэдний яриа надад төвөггүй сонсогдож байсан нь аз. Нөгөө эр:
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣