Ёнминий талаас
Би Жиминийг онгоцны буудал дээр хүлээн зогсоно. Энд тэнд хэрэгт дурлан намайг дагах сэтгүүлчид харагдана. Тэд өөрсдийгөө нуугдаж байгаа гэж бодож байгаа байх. Гэхдээ надад бүгд харагдаж байна, инээдтэй юм.
Онгоцноос буусан хүмүүс гарч ирдэг хаалга нээгдлээ. Олон хүмүүс цувран гарч ирж, гэр бүлийнхэн найз нөхөд гээд тосох гэж ирсэн хүмүүс дээрээ очин хөл хөөрцөг болно.
Бараг хамгийн сүүлд шахуу Жимин их л уравгар царайтай гарч ирлээ. Огт дээш харахгүй, толгой гудайн явсаар л байв.
Онгоцны буудлаас гарах гэж байхад нь би түүний гараас бариад
"Өөрөө намайг таних уу?" гэж асуухад тэр гунигтайхан толгойгоо өргөн намайг харснаа шууд л инээмсэглэн тэвэрч аваад
"Хайрт минь, чи намайг тосохоор ирсэн юм уу?"
"Мэдээж шдээ. Сайн явж ирсэн үү? Ажил нь амжилттай юу? Яагаад тийм унжгар царайтай байсан юм?"
"Баярлалаа хайрт минь. Ажил бүгд "ok". Би зүгээр ээ. Намайг хэн ч тосохгүй гэж бодоод гарч ирсэн юм. Гэхдээ чамайгаа ингээд зогсож байсанд итгэж ч чадахгүй нь ээ. Хайртай шүү" гээд уруул дээр үнсвэл би ч түүнийг зөрүүлэн үнсээд
"Чамайгаа маш их саналаа. Одоо хэлэх чухал зүйл байна. Дээрээс нь энд бид 2ийг маш олон хүн ажиглаж байгаа хурдан гарцгаая" гээд дагуулан гарч, машиндаа суусан хойноо
"Хайрт минь, энийг хар даа" гээд өнөөх мэдээг үзүүлэв. Жимин уншиж дуусаад хэсэг чимээгүй сууснаа
"Аав ээж 2 хэдийнээ уншчихсан байх. Одоо яах вэ? Ер нь одоо боломж гарсан дээр нь хэлчихвэл яасан юм?"
"Би айгаад байна аа" гэвэл тэр гараас минь атгаад
"Зүгээр дээ. Би үргэлж чинийхээ хажууд байх болно. Ээж энэ мэдээг уншсан л бол яалтчгүй шууд над руу залгана. Тэгэхээр нь л хамтдаа очоод хэлчихья"
"Заза. Зоригтой байх хэрэгтэй" гээд машинаа асаан хөдлөв. Явсаар би өөрийнхөө гэрт дагуулан ирлээ. Жимин орсон даруйдаа
"Воа, Ёнмин. Чи минь нүүх болгондоо байраа улам сайжруулаад байх юм аа. Баяр хүргэе. Үнэхээр сайхан байр байна" гээд буйдан дээр суувал би гал тогооноос
"Эзэгтэй залгаагүй юу? Нэг л түгшээд байх юм"
"Тайван бай даа, хайрт минь. Ээж залгаагүй байна. Тэгээд ч биднийг мэдлээ гээд алчихгүй шүү дээ" гэхэд нь би цай өгөөд хажууд нь суунгаа
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣