Аврагч

11.2K 441 4
                                    

       Бурхан минь. Тэр байна. Тэр миний өөдөөс харан хэдхэн см-ийн зайтай зогсож байна.

"Ярилцах зүйл байна. Болох уу" гээд нөгөө өхөөрдөм царайгаа гаргалаа.

  "Мм, тэгэлгүй яахав"

"Өрөө рүү орцгооё" гэж хэлэн бид захирлын өрөө рүү ороход Жимин буйдан руу заагаад

"Эхлээд суучих. Цай, кофе эсвэл өөр уумаар байгаа юм байна уу?" гэхэд нь би эелдэгээр татгалзан түүний юуны тухай ярихыг хүлээн чимээгүй болвол тэр

"Юу гэхээр, чи маргааш, нөгөөдөр ер нь манай моделийг ажилдаа эргэж ортол нь ирж байж болох уу?" хэмээхэд нь би баярлах сандрах эргэлзэх мэдрэмжүүдэд зэрэг автан хачин хоолойгоор

"Болохгүй зүйл байхгүй ч би өөрийнхөө үндсэн ажлыг яах вэ? Аль эсвэл цагийг нь тохируулаад өгнө гэвэл дургүйцэх зүйл алга аа. Надад таалагдсан" гэвэл тэр инээмсэглээд

"Мэдээж би зохицуулна. Тийм бол би маргааш чам руу жолооч явуулна аа. Одоо харин хоёулаа хамтаа харьцгаая" гэж хэлэн босож ирээд гараас минь хөтлөн гадагш гарлаа.

Эээ бурхан тэнгэр минь. Би мөрөөдлийнхөө залуугийн хажууд сууж, гэр лүүгээ харьж байна шүү дээ. Итгэхэд бэрх юм.

   Пак захирал эхнэртэйгээ гадаад руу уулзалтаар явсан бөгөөд одоогоор гэрт Жимин бид хоёр л байна. Чанёол угаасаа өдөр бүр л оройтож ирдэг, дээрээс нь шөнө болсон ч бай хамаагүй ирсэн даруйдаа хоол иддэг болохоор түүний хоолыг тусад нь тавиад өрөөндөө орохоор эргэн харвал Жимин ширээний ардаас босох ба хөөрхөн инээмсэглээд

"Өнөөдрийн хоол ч бас янзтай байлаа. Би өрөөндөө орлоо шүү, баяртай Ёнмин" хэмээг хэлээд цааш алхах нь цаанаа л нэг сэтгэл татам.

Би ч мөн өрөөндөө орсон хойноо өдөр Жиминий урланд очиход зориулан будсан нүүрний будгаа арилгаад, ном уншин хэвтэж байтал хаалга дуугарлаа.

Өрөөнөөсөө гаран харвал Чанёол ирж байх бөгөөд үргэлж л сүүдэр шиг дагаж байдаг туслах нь түүнийг түшин оруулж ирээд над руу харан

"Чанёол захирал хэтэрхий их уучихсан бололтой. Чи өрөөнд нь оруулчих тэгэх үү? Манай эхнэр саяхан төрсөн болохоор би яараад байна" хэмээн амьсгаадан хэлэхэд нь би хурдхан шиг гүйж очин Чанёолыг түшээд түүний туслахыг явахыг хүслээ.

Гэхдээ Чанёол тийм ч их согтоогүй бололтой над руу нэг харснаа

"Өө, манай гэрийн хөөрхөн тогооч унтаагүй байсан юм уу?" гэснээ өөдөөс малийхад түүний ийм төрхийг анх удаа харж байгаа тул би хэт гайхсандаа хэсэг гацчихав. Тэгээд удалгүй ухаан орон

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now