Үндсэн ажилтан болсон өдрийнхөө өглөө би Жиминээс эрт сэрсэндээ баярлан босч өглөөний цай бэлдээд, усанд орон шинэхэн ажилдаа бэлдлээ.
Үс болон биеэ алчуураар ороон гарч ирэхэд Жимин одоо ч унтаж л байв. Би сэмээрхэн өлмий дээрээ явсаар хажууд нь очин хэвтэж, унтаж буй хайртыгаа удаан ширтлээ.
Түүний минь хамар, нүд, уруул, булбарай арьс, зөөлөн үс энэ бүхнийг би хэзээ ч ингэж ойроос харж байгаагүй.
Намайг өөртөө улам гүнзгийгээр дурлуулж байгаа энэ залуу ийм дур булаам төрхтэй юм гэж үү? Хараад байх тусам л улам ширтээд баймаар, ховстой мэт түүний сайхан царай.....би түүнийг надад хайртай гэдэгт итгэж чадахгүй нь.
Хайр дурлал сайхан муухай, баян ядуу, гадаад төрхийг огт тоолгүй ирдэг бололтой.
Би түүний хацрыг илэн уруул дээр нь зөөлөн үнсэв. Тэр сэрсэнгүй. Улам их үнсмээр санагдан шоб шоб хийтэл нь олон ч удаа үнссээр л байв.
Гэхдээ түүнийг ядарч байгаа байх гэж бодоод "Унт даа хайрт минь" гэж зөөлөн шивнэчихээд босох гэтэл Жимин гарнаас минь бариад нүдээ аниастай чигээрээ
"Битгий бос" гэв. Тэгээд би буцаж хэвтэн
"Сэрчихсэн үү? Би өглөөний цай аваад ирье"
"Хэрэггүй ээ. Хамтдаа жаахан хэвт л дээ. Саяных шигээ нүүрэнд минь хүрч, үсийг минь илж, уруулыг минь зөөлөн үнс. Энэ надад сайхан байна"
"Бид ажилтай шүү дээ. Одоо босоод цайгаа уугаад гарахад яг амжих байх. Аливээ Жимин бос л доо" гэхэд тэр нүдээ алгуурхан нээж намайг нэг хараад буцаан нүдээ аниад хэвтчихэв."Өө Жимин, сэр л дээ. Өчигдөр зүгээр унтчихаад ядраад байгаа юм уу? Би....."
Үгээ гүйцээх завдалгүй тэр намайг тэврэн хэвтүүлээд дээрээс минь харж, бид хэсэг нүд нүдээ ширтэв. Гэтэл Жимин"Бид гэрлэчихээд өглөө бүрийг ингэж хамт угтаад л, хүүхэд маань бидний дундуур гүйн орж ирж эрхлэн хэвтэх тэр үеийг би хүлээж тэсэхгүй нь" гэхэд
"Бид эцэг эх болохоор хамтдаа одоогийн байдаг шигээ дотно байхгүй бол яахав?"
"Үгүй дээ, хонгор минь. Би хөгшин өвгөн болсон ч энэ хэвээрээ л байна" гэхэд нь миний инээд хүрэн зөөлөн инээхэд тэр ч мөн инээмсэглээд тонгойн уруул дээр минь үнсэв.Бидний өглөө дэндүү сайхан эхэлсэн. Өөд өөдөөсөө харан жаргалтайгаар өглөөний цайгаа ууж, хувцаслаад машиндаа суухад эгээ л түүний эхнэр болсон мэт санагдаж байв.
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣