A/N: Дуугаа сонсоод уншаарай. Дуу нь бүхэлдээ хүрэлцэхгүй зөвхөн хуримийн ёслолын дуустал л явах болохоор битгий гайхаарай.
Зохиолчын талаасӨнөөдөр бол Жимин Ёнмин хоёрын хуримийн өдөр. Гаднаа том талбайтай, дотроо саруулхан танхимтай энэхүү газар тэдний хурим болж байгаа билээ.
Олон зочид хүрэлцэн ирж, цагаан өнгөөр онцгойлон чимэглэсэн танхимд тэд хуримийн гол эздийг хүлээн хоорондоо ямар нэгэн зүйлс ярилцан сууна.
Хуримийн зочид нь Жимин Ёнмин хоёрын гэр бүлийнхэн, найз нөхөд, бизнесийн хаитрагчид гээд багагүй хүмүүс суух аж.
Ёнминий гэр бүлийнхэн зүүр гар талд сууж, Жиминий гэр бүл найз нөхөд нь баруун гар талд байрлажээ.
Тэдний хуриманд ирсэн сэтгүүдч, зураглаачид зогсоогоороо энд тэндхийн зургийг дарж харагдана.
Ёна хүүгээ өвөр дээрээ суулган Чанёолын мөрийг дэрлэх бол Чанёол ч Ёнаг тэврэн их л дотно харагдана. Аргагүй биз Чанёолтой болздог байсан газраа дахин болзсоноос хойш тэд бие биедээ хайртайгаа бүр их мэдрэн өмнөхөөсөө ч сайхан харилцаатай болсон. Үүнийг нь Чанёолын аав ээж хараад сэтгэл хангалуун байв.
Эхлээд Жимин араасаа олон эрчүүд дагуулан орж ирэн гэрчийн баруун гар талд зогсоод сүйт бүсгүйгээ хүлээх бол нөгөө талд Ёнмин сандран зогсох ажээ. Ёнмины ээж түүнийг тэврэн тайвшруулж
"Миний бяцхан охин өнөөдөр хэмжээлшгүй их үзэсгэлэнтэй харагдаж байна. Одоо гарахгүй бол хоцрох нь. Гадаа аав чинь хүлээж байгаа. Ээж нь танхимд очиж суулаа. Миний охин үнэхээр сайхан харагдаж байна" гээд гараад явчихав.
Ёнминий талаас
Би өрөөнөөс гарвал аав минь намайг нөхөрт минь хүргэж өгөхөөр хүлээж байх бөгөөд намайг харсан даруйд нүдэнд нь нулимс цийлэгнэж
"Аавын охин үнэхээр сайхан харагдаж байна. Би охиноо өгмөөргүй л байна шүү. Чи минь аавдаа үргэлж бяцхан хэвээрээ харагдах юм" гээд духан дээр минь үнэрлэн сугадаад гол танхим руу дагуулан явав.
Гол танхимийн хаалга хаалттай байх бөгөөд хоёр талаас нь үйлчлэгчид яран онгойлговол танхимийн гэрэл унтарч зөвхөн миний араас болон гэрчийн хойноос л гэрэл цацрах аж.
Урд минь бяцхан хүү охин хоёр цэцгийн дэлбээ хаялан явах бол би араас нь харан зогсоод удалгүй урагш алхаж эхэллээ.
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣