Санасан сэтгэл

5.4K 242 8
                                    

      Би ч тэр өдрийн маргааш нь л гэхэд зүгээр болоод эмнэлэгээс гарахаар болсон хэдий ч Ёна эгч ухаан орохгүй л байв.

Түүнийг харан санаа зовж байгааг Жимин байнга анзаарна. Тэгээд л намайг тэврэн

"Ёна эгч зүгээр дээ. Чи минь битгий санаа зов" гэж тайтгаруулах нь л надад тайвшрал өгч байлаа.

Ёна эгчийн нүдний доогуур хар хөх туяа гүн татсан байх ба цонхийтлоо цайчихаж. Гагцхүү түүний зүрх зөөлөн цохилон биднийг амраана.

Эзэгтэй бэрдээ их сайн. Харин захирал түүнээс ч илүү сайн. Гү захиралтай хийсэн том гэрээний тамганаас ч үнэтэй зүйл Чанёол Ёна эгч 2ын хурим ч гэлээ тэд бэрээ үнэхээр их халамжлан санаа тавьж, яг л төрсөн охин шигээ ханддаг. Гэтэл... "хэрвээ би эднийд бэр болж орвол ийм байх болов уу? гэсэн асуулт толгойг минь эргүүлэв.

   Жимин намайг эмнэлэгээс сугадан гарч, машинийхаа хаалгыг онгойлгож өгөн суудал дээр эвтэйхэн суулгав. Өөрөө ч мөн жолооны ард суусан хойноо над руу харан уруул дээр минь зөөлөн хэдий ч удаан үнсэн

"Эмнэлэгт байх 2 хоног үнэхээр удаан байлаа шүү. Одоо харин явж хоол идэцгээе" гээд машинаа асаан хөдөллөө. Би замд явж байхдаа Жиминээс

"Ёна эгч яагаад тийм их цус алдасан юм бол оо?" гээд санаа зовнин асуувал

"Эмчийн хэлснээр бол шатнаасаа хөл алдаад уначихсан юм шиг байна гэсэн. Цус их алдсанаас бусдаар хүүхэд нь хэвийн гэсэн"

  "Тэгээд цусыг нөхчихөөд байхад яагаад ухаан орохгүй бүр тийм ядрангуй царайтай байгаа юм?"

  "Бие давхар хүн сэтгэл санааны гүн дарамтанд орох, сэтгэлээр унах бас жирэмсний синдром нь хөдөлсөн үед ганцаараа байж ганцаардах нь их нөлөөтэй гэсэн шүү. Бас Чанёол ах тэр 2 2уулхнаа амьдардаг. Бие давхар ядарч байж гэр орноо цэвэрлэх хоолоо хийх гээд биендээ сайн анхаараагүй болохоор тэгж байгаа байх. Миний хонгор битгий санаа зов доо"

  "Хэдий чиний төрсөн ах ч гэсэн Чанёол шиг новш алга!!! Эхнэр нь жирэмсэн гэдгийг мэдсээр байж...."

  "Харин тийм ээ. Одоо бага ч болов ухаарсан байлгүй л гэж найдаж байна. За ирчихлээ. Буугаарай хайрт минь"

     Энэ удаад гял цал болсон чамин биш ч цэвэрхэн тансаг хийцтэй 2 давхар ресторан байв.

Ороод харвал нүдэнд тусахаар өвөрмөц зассан ширээ байх ба зөөгч бид 2ыг уг ширээ рүү дагуулан явна.

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now