Хардалт

7.7K 335 5
                                    

     Явсаар бид хурим дээр амжиж ирлээ. Бүх зочид хүргэн бэрийн тал гэж 2 хуваагдан суух аж.

Жимин намайг хөтлөн орох гэхэд нь би гараа татаж аваад араас нь алхлаа. Тэр хэдий ингэж болохгүйг мэдэж байгаа ч биднийг илчлэх үйлдлүүдийг цаг тутамд хийж байв.

Би Жиминийг даган том танхим руу орж тэдний гэрийнхэнээс нэг эгнээний хойно сууж байтал танхимийн бүх гэрэл унтран сүйт бүсгүй аавыгаа сугадсаар орж ирлээ.

Тэр үгээр хэлэмгүй их үзэсгэлэнтэй харагдаж байна. Хүчлэн инээмсэглэж буйг нь эс тооцвол. Алхан явсаар аав нь Чанёолд гарыг нь атгуулахад, бусад хүмүүс анзаарсан үгүйг мэдэхгүй ч нэг урт санаа алдах нь надад тод харагдсан юм.

Гэрч тэднээс ам тангарагийг нь авч, зочид алга ташин, тэд бие биенээ үнсэхэд надад дахиад л гуниг төрсөн нь хачин. Жимин бид 2 ингэж хуримлах болов уу? гэсэн мөрөөдөл дүүрэн бодол нүдэнд минь нулис цийлэгнүүлж байлаа.

Сүйт бүсгүй дараагийн сүйт бүсгүйг олохоор цэцгээ шидэх гэж буруу харан зогсоход тэнд байсан бүхий л залуу эмэгтэйчүүд шавааралдан зогсоно. Гэвч би зүгээр л холоос харан зогсож байв.

Цэцэг агаарт хөөрлөө. Аль түрүүнээс хойш л нүдэнд өртөөд байсан нэг хүүхэн дээр газардах шив. Түүний аав Пак ноёнгийн сайн найз, бизнесийн түнш гэсэн.

Охин нь ч үнэхээр эцгийнхээ хөрөнгөд бахддаг бололтой харагдана. Барагийн зүйл таалагдахгүй, үргэлж юмсыг голж шилэн, ярвайж хямсайж явдаг тэр хүүхнийг Рунэ гэнэ.

Эзэгтэй түүнд их сайн ханддаг. Гагцхүү Рунэ Жиминтэй суух гэж л ээж аав 2т нь сайхан загнадаг байх.

Хуримийн ёслол дундуур тэр Жиминд олон ч удаа сээтэн хаяж байхыг би анзаарсан ч Жимин над руу харах мөчид би зүгээ буруулж байсан юм.

Би тэрний, түүний гэр бүлийн хувьд хэн ч биш байж Жиминийг хардаж хармалах эрхгүй. Рунэ түүнийг илж, инээмсэглэн бусдад анзаарагдахгүй уруулаа хазлаж байгаа нь инээдтэй ч юм шиг.

Гэхдээ би тэвчихгүй нь. Том танхимаас гүйн гарч хонгилоор явсаар нэг өрөөнд орж ирэн хаалга налан суулаа. Гэтэл би хэн нэгний өрөөнд ороод ирчихсэн бололтой.
Энэ магадгүй энэ газрын эзний өрөө байх.

Тэр цаад талын нөгөө өрөөнд шүршүүрийн ус дугарч байсныг усаа хаахад нь л мэдэв. Сандарсандаа гүйн гарах гэтэл хойно нэг хүн хоолойгоо засч:

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now