Бид болзож байна. Би мөрөөдлийнхөө залуугийн өөдөөс харан тансаг ресторанд оройн зоог барьж байна. Итгэмээргүй юм.
Багаасаа л ядуу айлд өсч хүмүүжин, байдаг л нэг хотын захын сургуульд сурч хүн болсон миний хувьд Жимин бол тэнгэрийн од байлаа.
Гэвч одоогийн байр сууринд хүрэхэд ядуу тарчиг амьдрал минь нөлөөлсөн ч юм шиг.
Багаасаа л гэрийнхээ бүх хоолыг хийж, зуны амралт ч юмуу эсвэл зав чөлөөгөөрөө жижиг уушын газруудад цагийн ажил хийдэг байгаагүй бол би энэ том айлын А тогооч нь болохгүй байсан биз.
"Хүүе Ёнмин?" Би хэт их зүйл бодоод Жиминийг бүр мартаж орхиж"Өө уучлаарай, юу гэсэн бэ?" гэхэд түүний санаа бага зэрэг зовсон бололтой
"Юуг ингэтлээ их бодоод байгаа юм бэ?"
" Юу ч биш ээ" гэвэл тэр бага зэрэг атиралдсан хөмсгөө тэнийлгээд инээмсэглэн
"Заза, ингэхэд би чамд хэлэх гэж байсан зүйлээ одоо хэлмээр санагдлаа л даа" гэхэд нь би энэ үгэнд нь жаахан балмагдан сандарч байлаа. Учрыг ёстой бурхан мэдэх биз. Тэгээд хоолойгоо засан
"За хэл л дээ" гэвэл тэр догдлосон маягтай
"Би нөгөөдөр Парис руу явах гэж байгаа. Намайг үзэсгэлэнгийн нээлтэнд уригдсан" гэхэд энэ надад яг ямар хамаатайг ойлгоогүй тул тодруулахаар
"Тэгээд?" гэвэл Жимин шууд
"Шуудхан асуухад, чи надтай хамт явахгүй биз?" гэх нь тэр.
Эээ бурхан минь энэ залуу чинь галзуурчихаагүй байгаа даа. Яаж намайг цуг явья гэж хэлж чаддаг байна аа? Намайг хэн гэдгийг мартчихсан юм байх даа?
"Жимин, би чиний хувьд хэн болоод ийм чухал зүйлдээ надтай хамт явахыг хүсээд байгаа юм бэ?"
" Миний хайртай эмэгтэй болохоор би хамт явахыг хүсч байна" хэмээн хэнэггүй хэлэхэд нь
"Үгүй ээ..юу...тэгээд ч би ажлаа яах юм бэ? Пак ноён өдөр бүр Кан захиралтай ажил ярьж хооллоод байхгүй л байх" /хөнгөн инээд алдав/
"Тэр ч тийм л дээ /Жимин ч мөн инээв/ Гэхдээ би аавд хэлж байгаад чамд чөлөө авчихаж болно шдээ" гээд өөдөөс минь харахад би энэ хүний хэдэн настайд эргэлзэж орхив.
Тэр инээхдээ яагаад ийм 3 настай хүүхэд шиг эгдүүтэй харагддаг байна аа? Бурхан минь.
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣