Эгч дүүс болцгооё

4.9K 254 11
                                    

      Пак ноёны өрөөнөөс гарангуут эзэгтэй намайг гал тогоонд дуудлаа. Тэгээд

"Ёнмин, чи маргааш тамир тэнхээ оруулах, дархлаа дэмжих зутан хийгээд Чанёолынд оч. Бэр жирэмсэн байхад Ёол аавдаа туслаад завгүй байгаа болохоор анхаарал дутаж байгаа. Тэгээд сайхан сувилж байгаад ирээч" гэв.

Мэдээж би инээмсэглэн зөвшөөрөөд өрөөндөө орон "Чанёолын ажилтай завгүй болоод эхнэртээ санаа тавихгүй байгаа нь юу л бол" хэмээн сэжиглэнгүй бодсоор нэг мэдэхэд унтчихсан байсан юм.

  Маргааш өглөө эртлэн босоод эзэгтэйн хэлснээр зутан бэлдээд жирэмсэн хүнд сайн гэгддэг төмрийн бэлдмэл аваад Чанёолын гэр лүү явлаа.

Үүдэн дээр нь очин хонхыг нь хэд хэдэн удаа дартал огт хариу алга. Гайхаад хаалганы бариулыг дарж үзтэл онгорхой байх нь тэр.

Дээд давхраас хүмүүс чанга чанга ярилцах, эмэгтэй хүн мэгшин уйлах дуу сонсогдоно. Өлмий дээрээ яван шатаар өгсөөд, чимээ гарч буй өрөөний хагас нээлттэй хаалгаар шагайвал Чанёол Ёнатай муудалцаж байгаа бололтой хамаг хувцасаа цүнхэнд хийж харин Ёна хажууд нь уйлан сууна. Яг орох гэж байтал Чанёол:

"Гүйцээ. Аав та нарын юу гэж хэлэх надад хамаагүй. Би чамтай амьдарч чадахгүй. Би тэгээд ч чамд хайргүй. Гэдсэнд чинь байгаа хүүхэд хэнийхийг мэдэхгүй. Чи бид 2 хэзээ хүүхэд олтлоо дотно байсан юм бэ?" гээд цүнхээ чирэн гарах гэтэл Ёна хөлнөөс нь зуурч:

"Битгий яв. Энэ мэдээж чиний хүүхэд. Хэдий эцэг эхүүдийн хүслээр гэрлэсэн ч чи бид хоёрын дунд хайр байсан шүү дээ!!"

  "Хахахаха, хэн нотлох юм? Тэгээд ч би чамд хайргүй чи ч надад хайргүй байхад гэрлэсэн нэрийн дор яагаад тус бүртээ жаргалтай байж болохгүй гэж? Тавь, би явлаа" гээд хөлөө угз татан нааш чиглэхэд би хурдхан шиг хаалганы араар орон нуугдав.

Чанёол хаалга саван гарах бол Ёна уйлсаар хоцроно. Би хэсэг яахаа мэдэхгүй зогсож байгаад чимээгүй болмогц өрөөнд орвол Ёна ухаан алдчихсан байв.

"Ээ бурхан минь, Ёна!! Сэргээрэй Ёна!!" гээд салганан утсаараа түргэн дуудвал удсан ч үгүй түргэн тусламжийн эмч ирж түүнд дусал залгаад зарим нэг зүйлсийг надад даатган гарлаа.

Ёнаг дусал залгуулан хөлс нь гарч, уруул нь хуурайшин унтахыг хэсэг харж суухдаа хэмжээлшгүй ихээр түүнийг өрөвдөв.

"Хөөрхий дөө, уг нь хайртай залуутайгаа жаргалтай байх ёстой энэ эмэгтэйн эцэг эх ямар харгис хүмүүс вэ? Чанёолтай гэрлүүлж л байдаг" гэж бодон суутал Ёна нүдээ нээлээ.

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now