Гэнэтийн мэдээ

4.7K 269 6
                                    

       Бид өнөөдөр Жиминий нөгөө модон байшинд хонохоор боллоо. Учир нь түрүүн ресторанд тэр нилээн хэдэн хундага дарс уучихсан болохоор аюултай гэж үзэн нааш ирэхдээ би жолоодож ирэв.

Тэр тийм ч их согтоогүй ч бараг бүтэн шилийг уусан болохоор яг ч эрүүл биш байв. Машинаа грашд оруулж тавиад дээшээ өгсөн зочны өрөө рүү хүрдэг шатаар явж байтал миний хойно явсан Жимин гэнэт хойноос минь татан уруул дээр минь удаан үнсчихэв.

Түүнийхээ хажуугаар чихийг минь имрэнэ. Би ч түүнээс түрүүлэн гүйгээд яг буйданд хүрдэгийн даваан дээр тэр намайг гүйцэж ирээд дээрээс дараад унасан бөгөөд уруулыг минь үнсэн, даашинзыг тайлахыг оролдоно. Гэвч энэ үеэр миний утас дугаран би босох гэтэл Жимин

"Хэрэггүй" гэлээ. Гэхдээ надад яагаад ч юм  муу совин татаад болохгүй байсан учир түүнийг орхин утас руугаа явахад Жимин хэвтсээр үлдэв.

Дугаарыг нь харвал Ёна эгч байх ба гайхан утсаа автал тэрээр их амьгаадаж, мөн уйлаад яриа нь сайн сонсогдохгүй байв.

"Яасан бэ, Ёна эгчээ? Та зүгээр үү?"

"Ёнмин.... туслаач.... м..ми...миний хүү..хэ..д Ён..мин аа..аххх"

  "Ёна эгчээ байга уу? Байна уу? Эгчээ???"Утас тасарсан байлаа. Нэгэнт төвөөс хол учраас шууд эзэгтэй руу залгавал тэр унтаж байсан бололтой их л уцаартай аван

"Яасан бээ? Ямар орой залгадаг юм? Юу болсон?"

  "Эзэгтэй, сая Ёна эгч над руу залгасан. Юм хэлж чадахгүй, миний хүүхэд, миний хүүхэд туслаач гээд байсан. Та тэднийд очих харэгтэй!"

"Юу?? За би одоо гарлаа"
    
Намайг чичрэн сандарч зогсохыг харсан Жимин гайхан над руу дөхөн ирж өөдөөс минь хараад

"Юу болсон бэ Ёнмин?"

"Жимин, бид хурдан Чанёолынх руу явах хэрэгтэй!"

  "Яах гэж?"

  "Ёна эгчид ямар нэгэн юм болсон юм шиг байна. Алив хурдлаарай" гэхэд Жимин ч машиний түлхүүрээ шүүрэн грашын зүг гүйв. Бид машиндаа суусны дараа өөд өөдөөсөө харвал бидний уусан дарс аль хэдийн шингээд, эрүүл болчихож.

Шөнийн замаар хурдлан давхисаар эзэгтэйгээс түрүүлж очин даавуунд Ёна эгчийг ороон гарах гэж байтал эзэгтэй Пак ноён хоёр сандралдан орж ирэв.

Жимин түүнийг өргөн машиндаа суулгаж, бид 5 хамгийн ойрхон эмнэлэг рүү чадлаараа хурдлан очвол хүлээн авах тасгийнхан түрдэг ортой ирж Ёна эгчийг хэвтүүлэн хаашаа ч юм түрж одлоо.

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now