Санаандгүй явдал

13K 426 1
                                    

  Би яг одоо Жиминий энгэрт тэврүүлээд уйлж байна. Тэр миний үсийг зөөлөн илж тайвшруулна. Тэр:

  "Ахыг маань уучлаарай. Энэ манай гэр бүлийн онцлог л доо. Согтуу үедээ юм сэтгэн бодох чадвар нь саарчихдаг юм" гэхэд нь би түүнийг зүгээр л сонсон сууна.

Түүний үнэр, хоолой, цээж бүх зүйлд нь би мансуурчихсан сууж байлаа. Миний толгойд бохир бодлууд эргэлдэж байх хооронд Жимин намайг дуудаж байсныг би мэдсэнгүй.

Түрүүхэн л Чанёолтой унтахгүй гэсэндээ яаж уйлж байснаа мартан Жиминийг бодоод эхлэдэг Ёнмин чи ч ёстой галзуу амьтан юм даа.

"Хүүе, Ёнмин! Чи зүгээр үү? Намайг сонсож байна уу?"

"Өө уучлаарай. Би зүгээр л жаахан цочирдсон юм шиг байна" гэвэл тэр санаа алдаад

"Мэдээж тийм байх. Одоо харин өрөөндөө ороод амарчих" гэхэд нь яагаад ч юм дахтн айдас төрж

"Ю..юу нөгөө Жимин аа?" гэвэл тэр надруу харан тайвшруулах мэт зөөлөн инээмсэглээд

"Мм, яасан?" гэхэд нь би хоолойгоо засан шивнэр төдийд

"Би айгаад байна. Чанёол миний өрөөнд ороод ирвэл яах бол?" гэвэл Жимин ямар нэг зүйл бодож байснаа

"Ахх харин л дээ. Тэрний уусан архи гарах хүртэл тэр тэнэг үйлдлүүдээ хийсээр л байх байх. Мм, чамд эвгүй биш бол миний өрөөнд унт л даа" гэхэд нь мэдээж ийм хариу авна гэж төсөөлөөгүй учир би эсэргүүцэн

"Өө тэгж чамд төвөг удахгүй ээ. Би зүгээр буйдан дээр унтчихъя" гэвэл

"Буйдан илүү аюултай байх. Зүгээр дээ би өөрөө шалан дээр унтчих болохоор миний өрөөнд хоно" гэж хэлэн надад үг хэлэх боломж олголгүй дахин хоёр гар дээрээ өргөн өөрийнхөө өрөөнд оруулан намайг орон дээрээ зөөлөн хэвтүүллээ. Би түүнд:

"Шалан дээр унтах их эвгүй. Миний хажуугаар унтах юм уу?" Гэхэд тэр инээмсэглэн:
-
"Чамд эвгүй биш биз?"

"Зүгээр дээ" гэвэл тэр хажууд минь гаран хэвтлээ.

Бид тусдаа хөнжилтэй байсан ч тэрнийг хөдлөх болгонд бие нь хөнжилний цаанаас надад мэдрэгдэнэ. Саяхан л Чанёолоос айж байсан мэдрэмж минь миний тархийг дүүргэчихсэн байсан бол байгалийн хуулиараа бие минь хачин болчихжээ.

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now