Миний ажиллаж байгаа айл нэг их баян биш ч юуны ч юм нэг үйлдвэртэй. Гэхдээ юу үйлдвэрлэдэг талаар тэдний түншүүд болон улс төрийн нэр нөлөө бүхий хэдхэн хүмүүсээс өөр хэн ч мэддэггүй. Би ч тэр.Дашрамд хэлэхэд энэ айл 2 хүү 1 охинтой. Том хүү болох Пак Чанёол нь Ноён Пакт туслан үйл хэргийг нь гүйцэтгэдэг бол бага хүү Пак Жимин нь шал өөр сонирхолтой ба тэр аавынхаа хийдэг ажилд тийм ч таатай ханддаггүй. Тиймээс ч зураач мэргэжилтэйн дээр өөрөө хөл дээр нь босгосон нэг урлантай. Харин ганц охин Пак Чаеон нь хадмын хаяа түшсэн гэрийн эзэгтэй болсон.
Дээд давхараас Чанёол бууж ирэн хөмсөг зангидаад
"Яа! Ким Ёнмин!!! Оройн хоолоо хийх цаг чинь болчихсон гэдгийг ер нь чи мэдэж байна уу? Үгүй юу?" гэхэд арай л удаад байгаагаа мэдэрсэн би бөхийгөөд
"Уучлаарай, эзэнтээн. Би бэлдэж байна аа. Та түр хүлээгээрэй" гэвэл тэр цаг руугаа нэг харснаа
"Аав ажлаасаа ирж байгаа учраас аль болох хурдан хий!!" хэмээн бага зэрэг бухимдуу хэлээд эргэн дээд давхар луу гарчихав.
Нээрэн би оройн хоолоо таг мартаад баахан юм бодчихсон байх нь.
Би оройн хоолоо дөнгөж дуусаад ширээ засаж байхад Жимин ажлаасаа орж ирлээ.Бурхан минь тэр үнэхээр царайлаг. Бас хэтэрхий халуухан..... Тэр өөрөө бурханы төгс бүтээл болохоор өөр шигээ бүтээлүүд урлах гэж зураач болсон байх.
Би тэрэн лүү яг л гаж донтон мэт ширтэж байх хооронд Жимин миний урд ирээд зогсчихсон байв.
"Ээжэээ!!!" хэмээн уулга алдахад Жимин өнөөх л эгдүүтэй инээмсэглэлээ тодруулан:
"Өө уучлаарай, цочооё гэж бодоогүй шүү" гэхжд нь би сая л ухаан орон өөрийгөө хэн болчихоод Жиминд гомдоллоод байгаагаа бодон хурдхан шиг гал тогоо руу зүглэх ба бидний хэтэрхий ойрхон байсан байдал зүрхийг минь бараг зогсоох нь.
Тэр өдрөөс хойш би Жиминд бүрэн дурласан гэж хэлэхэд болно. Гэтэл тэр нэг өдөр намайг урлан дээрээ дуудуулсан байлаа.Би хэдий гайхширсан ч миний мөрөөдөл намайг дуудсан байна шүү дээ. Хэдий би тогооч ч гэсэн надад миссүүдэд байдаг сайхан бие байдгаараа би бахархдаг.
Түүнийгээ ч батлах гэж буй мэт бие барьсан улаан хүрэн даашинз өмсөн бага зэргийн өсгийтэй гутал өмсөөд Жиминий над руу явуулсан жолоочоор хүргүүллээ.Жиминий урлан үнэхээр гайхалтай юм. Би саяхныг хүртэл нэг муу жижигхэн мухрын өрөө байдаг гэж яаж бодож байсан байна аа.
Үнэхээр чамин хийцтэй тансаг юм. Дотогш ороход сонгодог хөгжим эгшиглэх нь яг л хааны өргөө юм шиг мэдрэмж төрүүлнэ. Би алмайран зогсож байхад Жимин надтай мэнд мэдэн нэг жижигхэн өрөөнд дагуулан орж ирлээ. Энэ магадгүй захиралын өрөө байх.
Тэр намайг өрөөний голд байх савхин буйдан дээр суулгаад цай өгөнгөө надтай ярилцаж эхлэв.
"Гэнэт дуудсанд гайхаж байна уу?" хэмээн хэлээд инээмсэглэхэд
"Айн, юу? Аан нөгөө бага зэрэг л" гэж ээрч сандран хариуллаа.
"Яг үнэндээ би чамаас нэг зүйл гуйх гэсэн юм" гэхэд нь би бага зэрэг толгойгоо дохивол тэр үргэлжлүүлэн:
"Манай урлангийн модел хэдэн өдөр ирж чадахгүй болоод. Тэгээд бидэнд модел байхгүй учраас чамайг ганц өдөр ч болтугай бидэнд туслаач гэж гуйх гээд" гэв. Би хэдий гайхширсан ч түүний энэ эгдүүтэй харц, энэ гуйлтад нь үгүй гэж хэлж чадахгүй нь.
"Мм, тэгье ээ" гэхэд тэр үнэхээр ихээр баярлан нүдээрээ инээмсэглэж байлаа. Аххх зүрх минь хайлан урсаж байна.......
Би хувцасаа тайлан цагаан нимгэн даавуу нөмрөн гарч ирээд надад зориулсан тусгай суудал дээр суухад тэнд суусан ихэнх хүмүүс эрчүүд байх ба үнэхээр их соёлтой боловсон хүмүүс болох нь мэдэгдэж байлаа. Мэдээж байлгүй дээ энэ чинь зүгээр ч нэг газар биш Жиминий урлан юм чинь.
3 цаг гаруй суусны эцэст нэг юм зурагнууд нь дууслаа. Тэд ч муугүй зураачид юм гээч.
Би буцаад хувцасаа өмсчихөөд харих гэж байтал гэнэтхэн нэг булчинлаг гар намайг хувцас солих өрөө рүү буцаад оруулахад цочсон гэж яана.
Айсандаа хашгирах гэж байсан ч тэр хүний царайг харсан даруйдаа л больчихов.
Хөөх....б..би зүүдлээд байна уу? Эсвэл тэр үнэхээр миний өөдөөс хараад зогсож байна уу.
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣