Төгс залуу

5.5K 278 7
                                    

      Хэд хоногийн дараа би ажилдаа орлоо. Өмнөх зураг авалтад тансаг зэрэглэлийн чамин хувцас өмссөн бол өнөөдөр зуны коллекцийн хамгийн сайн гэсэн хувцаснуудаас өмсөн зураг авалтад оров.

Би өмнөх удаагийнхаасаа арай дээр болсон байх ба чөлөөт хувцас даашинз зэрэг болохоор хамаагүй поз авч байлаа.

Зураг авалт дуусан ажилчид хоорондоо талархан би гарах гэж байтал Ёна эгч ирчихсэн Юн захиралтай ярилцаад зогсож байв. Би тэдэн дээр очиход тэд над руу харан мишээгээд

"Ёнагийн хамгийн дотны дүү байсан юм уу? Ким Ёнмин?" гэж Юн захирал надаас асуухад би толгой дохив. Тэгтэл Ёна эгч

"За захирлаа. Өнөөдрөөс эхлэн миний оронд Ёнмин ажиллана гэж ойлгож болох уу?"

"Мэдээж. Ёнмин их чадварлаг авьяастай юм байна лээ. Харин хүүхдээ эрүүл төрүүлэхийн тулд сайн амраарай" гээд толгой дохин цааш явлаа. Би

"Ёна эгчээ? Та зүгээр үү?"

  "Зүгээр дээ. Эгч нь чамд их баярлалаа. Би чам руу залгаагүй бол бас чи утсаа аваагүй бол балрах байлаа шүү. Нээрээ надад цусаа өгөөд ухаан алдсан гэсэн байх аа?"

  "Сүртэй юм биш дээ. Та л эрүүл болж байвал. Ингэхэд сая юун яриа болчихов?"

  "Аан, чи өнөөдрөөс миний оронд эднийд моделоор ажиллана. Үндсэн ажилтан шүү. Эхний хэдэн хоногтоо эгч нь ирж чамд зааж зөвлөн туслаж байх болохоор битгий санаа зов. Харин одоо чамайг шинэ ажилд орсон бас эгчийгээ болон хүүхдийг минь аварсан гээд эгч нь дайлъя" гээд инээмсэглэн намайг сугадан гарав.

Ёна эгч алдартай олны танил хүн болохоор энгийн нэг ресторанд орсонгүй. Тэрээр жолоочтойгоо явах бөгөөд бид арын суудал дээр цуг суун ярилцна.

"Эгчээ тэгээд хэзээ ухаан орсон юм бэ? Хамаагүй ингэж явж болж байгаа юм уу?"

  "Болно доо. Эмч зүгээр гэсэн. Бас би чамайг эмнэлэгээс гарсан өдрийн орой нь ухаан орсон гэж ээж хэлсэн"

  "Эзэгтэй тэгээд надад хэлэхгүй дээ"

  "Ирчихлээ буугарай!" гэж жолооч хэлээд Ёна эгчийг буухад туслах бол би рестораныг гаднаас нь ажиглана. Тэгээд жолоочын гараас Ёна эгчийг аван сугадан явсаар ресторан руу орлоо.

Бид хооллож дууссаны дараа гарч ирэхэд гадаа бүрэнхий болж, аль хэдийн сар гарчихаж ээ. Тэгтэл Ёна эгч

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now