"Хайрт минь, наашаа хараад инээмсэглээрэй" хэмээн зургийн аппарат барин чанга орилох залуугийн зүг харан би инээмсэглэх бол тэр минь нэг нүдээ анин хичээнгүйлэн зургийг минь дарж байгаа харагдана. Тэгээд надад дөхөж ирээд хацар дээр минь үнсээд
"Үнэхээр хөөрхөн гарсан" гээд авсан зургаа үзүүлэхэд би инээмсэглээд
"Тийм байна. Гэхдээ хоёулаа Сөүл рүү буцах болоогүй юу? Чиний минь ажил дуусах болоогүй юм уу?" гээд нүдээ анивчихад тэр инээгээд
"Яасан миний хонгор гэрээ санаад байгаа юм уу? Энд байх таалагдахгүй байна уу?"
"Үгүй ээ. Зүгээр л буцах болоогүй юм уу л гэж асуух гээд"
"Аан тэгвэл удахгүй ажил дуусна аа. Тэгээд ч чи өмнө нь ийшээ ирмээр байна гэдэг байсан шдээ"
"Аялалын хэдэн хоногоор л ирнэ үү гэхээс Парист чинь би лав амьдарч чадахгүй байсан юм байна аа. Өмнө нь ажлаар ирээд удалгүй буцдаг байсан болохоор сайхан л санагддаг байсан ч гэсэн....."
"Заа удахгүй дээ. Одоо харин буудал руугаа буцах уу?"
"Тэгье ээ. Гэхдээ хайрт минь, хоёулаа алхаж болох уу?""Миний Ёнмин алхмаар байгаа юм уу?"
"Тийм ээ. Гадаа үнэхээр сайхан байна. Үгүй гэж үү?" гэхэд тэр духан дээр минь үнэрлээд"Тийм байна. Чи минь ядрахгүй гэвэл Сөүл рүү алхсан ч болно оо" гээд бид зэрэг инээлдэв.
Бидний байрлаж буй зочид буудал алхахад тийм ч хол газар байгаагүй ч гэсэн бид удаанаар олон зүйлс ярилцан алхаж байв.
Сөүлд хэрвээ ингэж хотын гудамжаар алхвал биднийг сэтгүүлчид дагаад салахгүй. Харин бусад улс орнуудад бол тайван алхах боломжтой. Жимин замын нөгөө талд харагдах зайрмагны бүхээг рүү заагаад
"Хонгор минь, зайрмаг идмээр байна уу?"
гэхэд нь би"Тэгье ээ. Явцгаах уу" гэвэл тэр инээмсэглээд
"Чи минь сууж бай. Би явчихаад ирье. Харин ямар төрлөөс нь идэх вэ?" гэсэнд нь би хошуугаа унжуулан харах бол Жимин дээшээ харан хэсэг зуур бодолхийлснээ
"Өө уучлаарай хонгор минь. Би одоохон яваад тоортой зайрмаг аваад ирье" гээд гүйчихэв.
Би дотроо "Дуртай жимсийг минь мартаагүй байх нь ээ" гээд хойноос нь харан өхөөрдөн суусан хэдий ч буцаад ирэхэд нь албаар гомдсон царай гарган
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣