Тэр өдрийн маргааш над руу Юн захирлын нарийн бичиг залгасан юм.
Үдээс хойш нэг машин намайг Пак захирлын гэрийн гаднаас аван Юн захирлын оффисс руу хүргэж өгөв.
Түүний Чү нарийн бичиг намайг дагуулан явж нүүр будалт, үс засалт зэргийг хийлгэж, өмсөх хувцасыг минь өгөн ажлыг минь зааж байлаа.
Би ч түүний хэлсэнээр ч хийж, урьд өмнө нь бараг сэлфи ч авдаггүй байсан хүн олон гэрэлний дунд барьц алдаж, нүд гялбан толгой эргэж байсан ч Пак ноёнгын хэлсэн "Ахиж дэвших хэрэгтэй" гэсэн үг намайг хөл дээр минь тогтоож байв.
Өнөөдрийн зураг дууслаа. Чү нарийн бичиг болон студийнхэн надад баяр хүргэн "Сайн ажиллаа" гэж урам өгч байв.
Оффиссоос гарахад Жимин үүдэнд нь хүлээж байх ба тэрээр машинаа налаад зогсчихсон, хар сорочкон цамцныхаа эхний 3 товчыг тайлчихсан үнэхээр халуухан харагдаж байв. Би гүйн очоод тэврүүлэн
"Ийм гэнэтийн бэлэг хүлээж байжээ" гэвэл тэр духан дээр минь үнсээд
"Тийм ээ, таалагдаж байна уу?" гэхэд би эрхлэнгүй
"Чи минь ирсэнд маш их баярлаж байна. Гэхдээ ийм халуухан байгаад байвал дахиж ийм олон бүсгүйчүүдтэй газар ирээд дэмий шүү" гээд хамраа үрчийлгэхэд уруул дээр минь үнсээд
"Баяр хүргэж, оройн зоогонд урьсан урилгынхаа хариуг хүлээсээр хөгширөх нь ээ. Хадагтай Ёнмин!!"
"Өө тийм шд. За яахав, халуухан залуу урьж байгаа юм бол очоод үзье" гэхэд тэр над руу нэг том хараад"Яа, Ким Ёнмин!! Надаас өөр хүнд ингэж зөвшөөрөөд үзээрэй" гэв. Энэ нь надад маш хөөрхөн санагдаж хамар дээр нь үнсээд
"Угаасаа миний нүд сохорчихсоон. Чамаас өөр юу ч харагдахгүй байна" гээд сохор болж жүжиглэн гараа савчуулахад бид зэрэг инээлдэн хөдөллөө.
Дахиад л ойн дундах тансаг ресторан. Гэхдээ өмнөхөөсөө илүү дээд зэрэглэлийн. Энд энгийн хүмүүс орж ирдэггүй гэдгийг хамгаалагчид нь шалгуулж байж нэвтрэх гишүүнчлэлийн карт нотлоно.
Их том заалтай бөгөөд маш үзэсгэлэнтэй газар байв. Бид явсаар 3метр гаруй өндөр цонхны дэргэд суун хоолоо захиалав. Зөөгчийг явсны дараа би Жиминд
"Жимин, чи ийм газар ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ?"
"Яасан юм?"
"Миний өмсөж зүүснийг хар л даа!!"
"Зүгээр дээ. Чи минь чамин байна. Гоо үзэсгэлэнтэй хүн ямар ч хувцастай сайхан харагддаг юм, за юу хайрт минь!"
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣