Тэр надад хайртай биш байх

10.7K 388 1
                                    

   Өнөө өглөө үнэхээр сайхан эхэлж байна. Би сэрчихээд харахад Жимин намайг тас тэвэрчихсэн унтаж байлаа. Түүний дотно үнэрийг үнэртэн, энгэрт нь тэврүүлэн хэвтэх  үгээр хэлж боломгүй аз жаргал байдаггүй мэт санагдаж байна.

Өчигдөр болсон явдлаас болж түүнийг харахад ичмээр санагдаж байгаа ч Жиминийг сэртэл ичээд байх хэрэггүй байх.

    Би түүнлүү ширтэж хэсэг хэвтсэний дараа тэр сэрлээ. Нүдээ нээсэн даруйдаа намайг харж, өхөөрдмөөр инээмсэглэн "Сайхан амарсан уу?" гэж асуухад би хэсэгтээ л гацаж, сандарсан ч дорхноо биеэ барин,

"Сайхан, үнэхээр сайхан амарсан. Харин чи?" гэвэл тэр

  "Би ч гэсэн" гэж хэлээд бослоо. Түүний өрвийсөн үс, багахан хавдсан нүд, нүцгэн цээж гээд охин болгон түүнтэй өглөөг угтахын тулд яадаг бол оо? хэмээн бодоход хүрч байлаа.

  Гэвч би өчигдөр юу болсныг санан эвгүйрхэн тэр дорхноо өндийж, өрөө лүүгээ явах гэхэд Жимин ардаас минь тэврэв. Би сандран:

"Ж..жи..жимин" гэвэл

  "Зүгээр л юу ч битгий бод. Чанёол одоо юу ч санахгүй байгаа. Битгий сануулаарай гэж би чамаас хүсэж байна. Миний ах гэсэн утгаараа биш шүү" гэв.

  "Зүгээр дээ, би бараг мартаж байлаа"  гэчихээд түүний тэврэлтээс мултран нулимс цийлэгнүүлэн өрөөнөөс нь гарлаа.

  "Би яагаад их юм бодоод байгаа юм бол? Тэр зүгээр л нэг шөнө надтай унтсан. Бид 2ын дунд өөр харилцаа байхгүй. Би зүгээр л нэг шөнийнх нь зугаа" гэж бодох төдийд зүрх өвдөх шиг.

   Өглөөхөн л шүршүүр дор зогсож байхдаа мэгшин уйлж байсан хүн өнөөдөр дахиад л Жиминий урлан руу явж байна.

Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч тэрний нүүрийг яаж харна аа гэж бодон хариулт олохгүй байлаа. Гэвч явсаар нэгэнт үүдэнд нь иржээ.

Хувцасаа солин, даавуу нөмөрч сандал дээр суувал Жимин гарч ирэн эгдүүтэй инээмсэглэж:

  "Өө, Ёнмин аа. Ирчихээ юу? Ирэнгүүтээ өрөөнд ороод ирэхгүй яасан юм бэ?" гэж асуухад нь би юм бодон гөлөрч байгаад сандарсандаа

  "Тийм, аль түрүүн ирчихсэн. Өрөөнд чинь орохоос ичээд... биш ээ... сандраад........." гэж түгдэрч, ээрч муурсандаа бантан нүүрээ улайсныг мэдрэн доош харан суух үед Жимин надад дөхөн ирж эрүүнээс минь зөөлөн өргөн өөр лүүгээ харуулаад

"Манай Ёнмин ичихээрээ ийм хөөрхөн болдог байсан юм уу? Яагаад ичсэн гэж? Өчигдөр шөнөөс болоод уу" хэмээн түс тас асуухад миний нүүр бүр улайн

  "Болиоч дээ, хүн сонсох нь" гэвэл

  "Зурагаа дуусгаад өрөөнд ороод ирээрэй" гэж хэлээд гараад явчихлаа.

Үгүй ээ, Ёнмин. Чи тэрний хувьд хэн ч биш. Зүгээр л тэдний гэрийн тогооч, магадгүй нэг шөнийн хүүхэн.

        Зураг дуусч би хувцасаа өмсөх гээд хувцас солих өрөө рүү явж байх хооронд Жиминтэй тааралдчихав. Тэр:

"Яах гэж байгаа юм?"

"Юу.. хувцасаа өмсье.." гэвэл тэр хөмсгөө үл ялиг зангидан

"Зургаа дууссан л бол шууд ороод ир гэсэн биз дээ? Эсвэл би хэлээгүй билүү?"  гэхэд нь би сандран

"Үгүй ээ хэлсэн. Гэхдээ ядаж хувцасаа өмсөх хэрэгтэй гэж бодоод" гэтэл тэр гараас минь хөтлөсөөр өрөөндөө оруулж ирэн буйдан дээр суулгаад өөрөө өөдөөс минь харан суулаа. Тэгснээ

"Ярилцах зүйл байна" гэж бага зэрэг нухацтай хэлэхэд би багагүй сандарсан ч тэр байдлаа дорхноо нууж амжив....

Тэр юу хэлэх бол?







A/N: Зааа удаасанд уучлаарай хөөрхөнүүдээ. Мөн миний анхны өгүүллэг болох энэ өгүүллэгийг 80 гараад хүн уншиж ээ. Зохиолч нь маш их баяртай байгаа тул одооноос хэсгүүдээ хурдан оруулна аа. Баярлалаа та бүхэндээ.

Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/Where stories live. Discover now