Зохиолчын талаас
Чанёолын гэрт:
Ёна буйдан дээр хэвтээд зурагт үзэнгээ гэдсээ илэн хүүхэдтэйгээ ярина.
"Миний Ханбин, ээж нь чинийхээ дэргэд үргэлж хамт байна. Аав чинь хамт байхгүй болохоор ээжээс нь өөр хүн байхгүй шүү дээ. Гэхдээ миний хүү аавыгаа битгий үзэн ядаарай. Миний хүүгийн аав зүгээр л толгой нь эргэчихсэн явж байгаа. Ээж нь багаасаа л аавд нь сайн байсан. Бид 2 багаасаа л үерхдэг байсан сан. Олон жил үерхсэн болохоор уйдаа байлгүй дээ л гэж бодох юм. Багаасаа л сайн байсан, өсөх тусмаа үргэлж хажууд минь байж, өмгөөлж хамгаалдаг байсан тэр хүнийг ээж нь яагаад ч үзэн ядаж чадахгүй. Аавтай нь хуримлахдаа, чамайгаа анх олохдоо энэ орчлон дээрх хамгийн жаргалтай хүн болж билээ, ээж нь. Ээж нь аавд нь гомддоггүй ээ. Нэг л өдөр бид 2 дээрээ өмнөх шигээ инээгээд хүрээд ирэх байх. Тэг......"
Энэ үеэр түлхүүр шажигнан, хаалганы цоожыг тайлан хүн орж ирж байв. Чанёол , Ёна хоёрт л зөвхөн энэ гэрийн түлхүүр байдаг ба энэ гарцаагүй Чанёол байх. Гэхдээ тэр согтуу байна.
Хөл дээрээ тогтож ядан, гуйвж дайван орж ирэх нөхрөө Ёна гүйн очоод тосч авбал Чанёол Ёнаг харсан даруйдаа тэврэн, мөрөнд нь шигдэн уйлж гарав.
Ёна сандраад хэсэг яахаа мэдэхгүй хий дэмий л нурууг нь илэн зогсоно. Тэгээд арай гайгүй болонгуут нь түшиж явсаар буйдан дээр хэвтүүлээд чийгтэй алчуураар биеийг нь арчиж байхад Чанёол түүний гараас барин
"Би чамд хайртай. Худлаа биш шүү" гэв.
"Чанёол, одоо амар даа" гээд атгасан гарыг нь зөөлөн суллах гэтэл Чанёол түүнийг шууд л тэврээд хэвтчихэв. Ёнагийн нүд томорч
"Ча..чанёол. Яагаад байгаа юм бэ?"
"Би эхнэрээ тэвэрч байна. Болохгүй гэж үү?"
"Үгүй ээ, гэхдээ........" гэхэд Чанёол улам чанга тэврээд"Болдог бол та хоёртойгоо байх сан" гэснээ нүд рүү нь ширтэж
"Ёна, чи намайг согтуу солиорч байна гэж бодож байгаа байх. Гэхдээ энэ үнэн шүү. Би чамд хайртай. Чин сэтгэлээсээ" гэчихээд унтчихав.
Тэр шөнө Ёна унтаж чадсангүй. Гэнэт Чанёол яагаад ингэж аашилсанг, хайртай гэж хэлсэнг гээд бүгд үнэхээр сонин байв.
Хэдий энэ түүний хүсдэг байсан үг, үйлдлүүд ч гэлээ саяхан л өөрийг нь түлхэн хамаг юмаа баглаад, хаалга саваад гарсан хүн ингэж аашлах нь гайхмаар зүйл байлаа.
YOU ARE READING
Халуухан зураач +21 mgl 🔞 /COMPLETED/
RomanceЕр нь бол smut. +18 хэсгүүд ихтэй. Сонирхоод уншвал их сонирхолтой 🤣