Хэрвээ тэд аав байсан бол

795 71 14
                                    

( Тэд насанд жоохон ч гэсэн энэ удаад насанд хүрсэн 25 аас дээш настай гээд төсөөлөөд үзээрэй. *зүгээр л төсөөлөл шүү*)

Жонвон

- Онгоц нисэж байна~ газардлаа~ аа амаа ангайгаарай миний хүү~ эээ л дээ (хүүгийн нэр)- аа ганц халбага хоол идчих л дээ. Эсвэл амт нь таалагдахгүй байна уу?

Өдөржингөө л хүүхдийнхээ аашийг олох гэж үзэж тарах боловч яг л санаснаар болж харагдаач одоо хүүхдийнхээ тоглоом болчихсон л сууж байна.

Хисын

- Ханхүү энийг таньд.
Хисын- Баярлалаа гүнжхэн минь.

  Тэр яг одоо ханхүүгийн дүрд орчихсон охинтойгоо тансаг цайны үдэшлэг хийж байна.

Чамайг орой нь ирэхэд
Хисын- Ахх~~
- Яасан бэ? Юу өмсчихсөн юм?
Хисын- Ханхүүгийн хувцас гоё байна уу? Харин гүнж маань унтчихсан жоохон уйтгартай ханхүү л сууж байна.

Аягүүү! Энэ хөөрхөн аавыг одоо яах юм бэ???

Жэй

Жэй- Аавын хүү~~ гялс хувцсаа өмсчих. Хоёулаа гарч тоглоомын талбай орцгооё.
- Аав та надаа зайрмаг авч өгөх үү?
Жэй- Аавынхаа үгэнд орвол авч өгнө өө. Эхлээд хувцсаа өмсчих.

Өдөржингөө хүүгээ гадаа тоглуулж зайрмаг ундаа авч өгч эрхлүүлээд л. Одоо танай хүү унтчихсан Жэй тэврээд гэрлүүгээ алхаж байна.


Жэйк

- Ааваа тэр ийм гоё цэцэг надад өгөөд бас дээрээс нь үерхэх санал тавьсан.
Жэйк- Тэгээд миний охин яасан юм?
- Би зөвшөөрчихсөн. Би ч гэсэн сайн болохоор...
Жэйк хошуугаа унжуулан- Чи надад л хайртай гээгүй юм уу? Мммм?

Бас 4 настай охинтойгоо үерхэл ярих юм гэнэ ээ.

Сонхүн

  Жинхэн ойр хавьдаа үнэн од аав. Хүүгээ тоглуулах гэж тоглоомын талбай орохдоо л баахан ээж нарын нүдийг өөр дээрээ унагаад л. Жоохон хүүхэд хүртэл " танай аав үнэхээр царайлаг юм аа" гэж байсан гээд бодоод үз л дээ.
   Гэсэн ч чамайг ажилаа тараад ирэхээр хүмүүсийн хажууд тэвэрч аваад л
- Ядраагүй биз дээ миний хайр?  Хүүгээ аваад орох уу?
  


Сонү

- За миний охион. Ингэж болохгүй ээ. Нүүрээ гарын савангаар угааж болохгүй. Арьс нь муухай болчихдог байхгүй юу. Аав нь чамд хүүхдийн маск тавьж өгнө өө. Нааш ир.

  Чамайг ирэхэд гэрээс чинь дүүрэн саван бас гоо сайхны зүйлс үнэртэнэ.

- Би ирлээ
- Ээжээ хардаа аав миний нүүрэн дээр хүүхдийн маск тавьж өгсөн.
- Хөөх ямар гоёын?
Сонү- Одоо чиний ээлж хонгор минь гэсээр чамайг тэврээд духан дээр чинь үнсэнэ.



Ники

- Ааваа би өлсөөд байна.
Ники- Аав нь хоол хийж өгч чадахгүй шдээ. Оо загасан талх идэх үү?
- Тэгье тэгье тэгье~* хөөрхөн үсрээд хөөрөх*
Ники- Аягүүү~ нааш ир.
  Хүүгээ тэвэрч аваад үнсэн
- Хэний хүү гэхээрээ ийм хөөрхөн болчихдог байна аа?
- Мэдээж шилдэг бүжигчин аавын хүү!
Ники- Оввввввв муу бацаан хүний хайр хүргээд байх юм зүгээр!

  Ер нь бол Ники хүүдээ бүжиг заана, загасан талх хийж өгнө, гадуур зугаална, ер нь бол хүүдээ хамаг цаг заваа зарцуулдаг сайн аав.









ENHYPEN REACTION MGLWhere stories live. Discover now