Жонвон
Чи ээж аавтайгаа утсаар ярина. Харин тэр чам руу харан үйлдэл бүрийг чинь үг бүртэй чинь ажиглана.
-Чи түрүүн ээж аавдаа миний тухай л яриад байв уу даа?
-Чи яаж мэдсэн юм? Монгол хэл сураа юу?
-Мангараа аль ч хэл дээр байсан миний нэр Жонвон хэвээрээ!
-Өө тийм шүү дээ.
Хисын
Тэр чиний яриаг яг ойлгож байгаа юм шиг чухал царай гарган сонсоно.
-Сая юу ярьсан юм?
-Ойлгохгүй байж дут л даа.
-Ойлгодог болмоор байна заагаад өг гэхээр өөрөө зааж өгөхгүй байгаа биз дээ!
Жэй
-Тэгэхээр ээжээ бид хоёрт битгий санаа зов за юу?
-Сайн уу ээжээ?.....Өө сайн байгаа....Тэгэлгүй дээ.....Хахаха....тэгье наана чинь очихоороо танд өөрийн гараар бууз хийж өгнөө....
Тэр зүгээр л дундаас нь орж ирээд яг л Монгол хүн шиг яриад эхэлсэн.
Чи be like: 🤨🤨
Жэйк
Чи ахтайгаа утсаар ярих бөгөөд Жэйк огт тоохгүй байлаа.
Үнэндээ тоохгүй дээ ч байсангүй. Тэр чиний ярьсан юман дундаас ядаж ганц ч болсон үг ойлгохыг хичээн толгой гашилгаж суусан юм.
-Заза болилоо. Ойлгохгүй юм байна.
-Ойлгох хэрэггүй угаасаа.
-Яаж байгаа юм?
-Хэрэггүй л бол хэрэггүй.
Сонхүн
Тэр мөн л чамайг харан сууна. Гэхдээ харц нь нэг л биш ээ.
-Чи төрөлх хэлээрээ ярихдаа ямар халуухан байдгаа мэдэх үү?
Битгий мөөр миний дөө~~~
Сонү
Чи сүүлийн үед эмээ өвөөтэйгөө их ярьсаар байгаад нэг мэдсэн найзтайгаа ярьж байхдаа зарим нэг эртний хөгшин хараалуудыг хэлдэг болсон байв.
-Өөө хөөний намаг гэж!
-Өхх!
-Яасан?
-Ким Сонү юун өвөө үг хэлээд байгаа юм? Хаанаасаа сурчихдаг байна аа?
-Чамаас.
Ники
Чи утсаар ээж аав эмээ өвөөтэйгөө Монголоор яриад бараг цаг гаруй болсон бөгөөд энэ хугацаанд уйдсан Ники яг хажууд чинь ирж суугаад өөрөө ээж аав эгч дүү нартайгаа Японоор ярьж эхэлсэн.
-Чи юу ярьсан юм?
-Харин чи юу ярьсан юм?
YOU ARE READING
ENHYPEN REACTION MGL
Fanfictionenhypen хамтлаг таны найз, найз залуу, нөхөр, ах дүү, ойр дотны хүн чинь байна гээд төсөөлөөрэй.