Танил мэдрэмж.

213 40 0
                                    

    Бид бүгдээрээ хэвтэж байгаад огцом босоход мэдрэгддэг тэрхүү харанхуй мэдрэмжийг мэднэ. Харин үүнд чинь тэд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ?

Жонвон

  Чи буйдан дээр хэвтэж байгаад огцом боссон тул нүд чинь харанхуйлан бүдчиж газар унав.

:Өхх?! Хайр аа зүгээр үү??

Тэр цочин ухас хийж чамайг босгоод энд тэндээ цохиогүй эсэхийг чинь шалган санаа алдана.

Жонвон: Жоохон аядуу зөөлөн байлдаа эхнэр минь.

Хисын

:Хүүш ээ үхчлээ үхчлээ үхчлээ.

  Гээд шогширсоор чамайг харан сууна. Ирж тусалсангүй гэж чи худлаа гоморхоход тэр чамайг татаж үнсээд

:Хөгширчдээ хоёулаа.

Жэй

  Та хоёр гадуур явна. Нэлээн ядарсан учир чи сандал бараадан суух бөгөөд Жэй чамд уух зүйл авч ирэхээр явсан юм. Тэр хооронд нь чи хүүхдийн шаар хийсэхийг харан барьж авч өгөх гэж байгаад огцом хөдөлгөөндөө газар сөхрөв.
   Хүмүүс чамд санаа зовох бол гэнэт Жэй гарч ирэн чамайг кино шиг өргөн

:Яааядаа чамайг. Зөөлөн л дөө Гэсээр машин руугаа явна.

  Охидууд уйлсан байх аа.

Жэйк

   Чи өглөө орноосоо босохдоо муужран унасан бөгөөд Жэйк-ын санаа тултал зовж чамайг яаран өргөж орон дээр хэвтүүлээд босохыг хориглон эмч дуудна. Удалгүй эмч ирэн чамайг үзээд тархиа амраа гэж хэлснээс болж тэр чамайг ажилд чинь явуулсангүй.

:Чөлөө авахуулчихсан. Одоо амар. 7 хоног сайн унт!

  Гэсээр чамд ядаргааны шөл чанаж өгнө.

Сонхүн

  Та хоёр ялгаа байсангүй. Чи огцом боссондоо муужран унахад Сонхүн чам руу огцом босохдоо мөн л газар сөхрөн унав.

: Аахххх насны намар айлчилж дээ. Амин дэм авч ууцгаая хоёулаа хань минь..

Сонү

  Тэр тоосонгүй. Зайрмагаа долоон чамайг босохыг хүлээнэ.

:Хүйтэн шалнаас босооч ээ хурдан. Би чамайг орой эрт унт гэж хэлдэг шүү.

Ники

  Чи биш Ники тэгж унав.

:Яааа энэ хүүхдийг үү?? Надаас түрүүлж хөгшрөх нь ээ??

Ники: Үглээд байлгүй татаад босго л доо. Ханилгаагүй юм чинь!

ENHYPEN REACTION MGLOnde histórias criam vida. Descubra agora