Жиминий талаас:
Юнги ах тэр өдрөөс хойш бараг л надтай харьцаагүй гэхэд болно. Хамт дагаж яваад, цуг бөөнөөрөө хоол идээд, бас хамт нэг том орны 2 талд унтаад л өөр ямар нэгэн онцын зүйл болсонгүй. Анх орж ирэхэд байсан 4н ах Юнги ахын үгэнд сайн орох юм. Надтай ч элдэв бусаар харьцсангүй. Үнэхээр тэр өдөр Юнги ах намайг авраагүй байсан бол өдийд би ямар байх талаараа төсөөлж ч чадахгүй нь. Түүнд баярласан сэтгэлээ хэлмээр байвч ганц үг хэлэх байтугай нүд рүү нь эгцэлж харж чадахгүй хүн яах ч билээ дээ.
Юнги ах болон тэдний хүмүүс энэ шорондоо атаман нь юм шиг байна. Бүгд л тэдний харцнаас бултаж зугтаагаад, харгалзагчаас өөр хүн ирж харьцахгүй юм. Бараг харгалзагч нар хүртэл бөхийх нь холгүй байх нь сонин. Арга ч үгүй биз ээ шоронд тийм тухтай өрөөтэй байхыг бодвол нэлээн эрх мэдэлтэй хүн байх нь гарцаагүй.
Эрх мэдэлтэй хүний хар гайгаар энэ шоронд орж ирсэн. Гэвч бас л эрх мэдэлтэй хүний ачаар өдийд амьд мэнд, тайван сууж байна.
Юу ч болсон тэд нарын хүссэнээр л амьдрал минь цааш үргэлжлэх юм.Өдрийн цагаар ийнхүү бодол болон салхилж суухад минь саяхнаас Юнги ахын удирдлаган дор орох болсон залуу нэгэн хоригдлоос жижиг ууттай нунтаг юм авч байхыг харлаа. Тэр 2ын байдал нэг л сэжигтэй харагдах нь тэр. Эргэн тойрноо хялам хийн яг л бусдаас эл үйлдээ нууж байгаа мэт.
Гэхдээ л цааш элдэв юм бодсонгүй, өдрийн ч хоолны цаг болохоор нь босон цайны газар луу явлаа. Бусдаасаа арай түрүүлж явсан би нэгэн харж болохгүй зүйлээ харчихлаа.
Юнги ахад дагаар орсон тэр шинэхэн залуу, хоол зөөж байхдаа нэг аяганд нь тэр нунтаг юмаа хийчхэв. Ах бусадтайгаа юм ярин удалгүй араас орж ирэн суудлаа эзлэх үед өнөөх залуу нөгөө аягатай хоолоо Юнги ахын өмнө тавих нь тэр.
Энэ мөчид яг юу хийхээ мэдэхээ байчих сан. Бараг яаж амьсгалахаа мартчихсан. Юнги ахад хэлэх ёстой юу? Эсвэл зүгээр л хараад суух ёстой юу? Надад итгэхгүй бол яана аа? Эсвэл энэ нунтаг зүйл нь хор биш байсан юм болов уу? Гэхдээ тэр хүний байдлаас харахад яалт ч үгүй сайн юм лав биш.
Ингээд сандраад сууж байхад минь Юнги ах яг шөлөө уух гээд халбагаа амандаа ойртуулж байлаа.
Яадаг ч байсан энэ үйлдэлдээ харамсахгүй. Зодуулах байсан ч , итгэхгүй байсан ч хамаагүй. Хүн түүнд муу юм хийх гэж байхад мэдчихээд аврахгүй байх нь яавч би биш. Юнги ахын оронд өөр хэн ч байсан би бас л ийм үйлдэл гаргах байсан гэж бодоод сандлаасаа босон сунаад халбагатай хоолыг нь булаан авч газар чулуудаад, түүнийг дагуулан хүнгүй газар ирлээ.
Жиминийг үг дуугарахаас өмнө Юнги: Чи чинь яаж байгаа чинь энэ вэ? гээд ууртай мөртлөө өөрийгөө барьж байгаа аятай дуугаран Жиминийг хананд шахан 2 гарыг нь өргөн сойгоод нэг гараараа чангахан түүний эрүүг өргөн өөр лүүгээ харуулах нь тэр.
-2021.05.25-
Бичээчийн үг:
Уг нь шинэ хэсгээ өгөхгүй жаахан удаая гэж бодож байсан боловч тэсэлгүй оруулчихлаа😊.
Удахгүй 30 онооны шалгалтууд эхлэх учраас бараг 3н долоо хоног шинэ хэсэг орохгүй байх гэж бодож байна🥲. Яахав дундуур нь 1 юмуу 2 хэсэг өгч магадгүй. Харин 30 онооны шалгалт дуусаад шалгалтууд дээрээ сайн авах юм бол ерөнхийдөө завтай болно. Тэр үедээ үнэхээр бичвэрээ бичих сэдэл, хүсэл төрөх юм бол өнжөөд нэг хэсэг нийтэлнэ.
Үгүй байлаа ч ядаж 2 хоног өнжөөд нэг хэсэг нийтлэх байх гэж найдаж байна☺️.
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...