За тэгвэл миний хүслийг хамтдаа биелүүлцгээх үү?
Жимин ч сандран басхүү догдлон нүд нь бүлтгэнээстэй Юнги лүү нэг харчихаад Юнгигийн өмсгөсөн цамцыг сандчин тайлан нүцгэрчихээд нүдээ тас анилаа.Эл үйлдэл нь Юнгид өхөөрдөм байсан бололтой зөөлхнөөр инээмсэглэн газар унасан цамцаа буцаж нөмрүүлээд "Би хүслээ дараа ашиглая. Одоо чи тайван амар даа" гээд гараад явав.
Юнгигийн энэхүү боловсон гэх үү тиймэрхүү зан нь Жиминд таалагддаг бөгөөд зүрхэн дээрээ гараа тавин өөрийгөө тайвшруулах гэж оролдох зуураа хувцсаа өмсөнө.
Энэ үеэр хаалга тогшин Намжүүн Жиминийг дуудах нь тэр.
"Яасан ахаа?" гэтэл "Чи энэ залуутай хань болоод байж байгаач. Би өрөөг нь шилжүүлчихээд ирье" гээд өрөөнөөс гарах бөгөөд энэ өрөөнд Жимин тэр хоёроос өөр хүн байхгүй байлаа.
Хэн хэн нь биеэ барьсан энэ нөхцөл байдлыг эвдэн " Чамд үнэхээр их баярлалаа, чиний ачийг яаж хариулах аа мэдэхгүй байна"
" Зүгээр дээ, хоёулаа сайхан найзууд болъё. Тэр л миний ачийг хариулж байгаа чиний талархал болог" гээд зөөлнөөр инээмсэглэнэ.
"Намайг Жимин гэдэг. Чамайг хэн гэдэг вэ?" гээд гараа сунгахад " Согжин гэдэг" гээд өнөөх залуу гарыг нь атгав.
Энэ Согжин гэх залуу нь 21 тэй. Өлгийтэй байхдаа л асрамжийн газарт ирсэн бөгөөд ээж аав нь үхсэн, амьд эсэхийг ч мэдэхгүй өссөн.
Согжинийг үдэшлэг дээр байж байхад нь найзууд нь нийлэн түүнийг мансууруулаад тэр ч байтугай хулгайн хэргээ түүн рүү чихэн улмаар 8н жилийн ял аваад байгаа билээ. Турьхан бөгөөд халуухан түүнийг шоронгийн атаманууд юу гэж тайван байлгахав.
Хэд хэдэн удаа бүлэглэн хүч*ндүүлж, толгойтой бүхэнд дээрэлхүүлсээр 2 сарын нүүрийг үзэж байгаа нь энэ.Зарим нэгэнд нь аврал арай түрүүн ирж, нөгөөд нь аврал арай хожимдон ирэх ба өөр бусдад нь аврал ирэхгүй байх нь амьдралын эрээнтэй бараантайг илтгэх юмсанж.
Намжүүний талаас:
Орой болоод бүгд амрахаар шалан дээр ороо засан хэвтэх бөгөөд хамгийн захад нь Намжүүн, тэгээд хажууд нь Согжин тэгээд гурван залуу унтахаар байрласан байлаа.
Шөнө дунд хальт сэрэхэд хажууд нь хэвтэж байгаа Согжин нэг л таагүй дуугаран, үе үе тийчигнэх бөгөөд үүнийг нь анзаарсан Намжүүн гайхан харахад Согжиний цаана унтаж байсан залуу түүнийг оролдож байгаа бололтой байх нь тэр.
Намжүүн ч үүнийг мэдмэгцээ Согжиний хөнжилд гараа шургуулан өнөөх залуугийн гарыг цааш нь түлхээд
" Сону Согжинд дахиж хүрсэн байгаад үзээрэй. Тэр үед ах чамайг шийтгэдэггүй юм аа гэхэд би шийтгэх болно шүү. Ах Согжинийг харж ханд гэсэн болохоос унтаж хэвт гээгүй шүү"
гээд нэлээн ширүүхэн хэлчихээд Согжинийг тэврэн өөрийнхөө унтаж байсан хэсэгт хэвтүүлэн, өөрөө түүний хэсэгт хэвтлээ.Намжүүн Жиний сандраад айсан байх царайг нь анзаараад "Дахиж иймэрхүү явдал болвол надад шууд хэлчихэж байгаарай" гээд хагас тайларсан өмдийг нь бүтэн өмсүүлэх гэхэд Жин цочсон бололтой биеэ хумихад Намжүүн гарыг нь зөөлхнөөр атган
" Би чамайг яах ч үгүй ээ. Тайван байж болно. Би зүгээр л өмдийг чинь өмсүүлэх гэсэн юм"
Өмдийг нь өмсүүлчихээд, тайларсан цамцыг нь бүрэн товчлоод, хөнжил нөмрүүлснээ "Сайхан амраарай" гээд зөөлхнөөр тэврэн унтлаа.
-2021.08.21-
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...