27 /төгсгөл/

568 47 22
                                    

Хаалга хаагдахад л Юнгигээр дутагдан амьсгал давчдан, тэр л хүнгүй бол амьсгалах аргагүй юм шиг мэдрэмж төрөн өөрийн мэдэлгүй нулимс нь урсана.

Юнги л хажууд байвал амьдралд минь өдөр бүр бороо орж байсан ч хамаа алга. Тэр хүн миний шүхэр байх болохоор.

Өөрийн эрх чөлөө, амь амьдралаа би түүнд даатгаж өгөх нь түүний хажууд үлдэх төлөөс минь болох нь.

Үүнийг л хайр гэдэг байх. Тэр л хүнийхээ хажууд зовсон ч гэсэн хамт байж, өөрт байх бүхий л зүйлээ зориулан, түүнгүй л бол амьсгалахад хүртэл дотор давчдам тэр л мэдрэмж.

"Ахаа зогсоорой. Машинаа зогсоогоорой ахаа"

Машин зогсоход Жимин хар хурдаараа гүйн Юнгиг тэврэн авлаа.

Юнги ихэд гайхан үг ч хэлж амжаагүй байтал

"Ахаа би танд хайртай"

" Айн энд юу болоод байгаа билээ Жиминаа?"

" Ахаа би тантай л хамт байхгүй бол амьдарч чадахгүй юм шиг байна. Та л миний хажууд байвал бороонд норсон ч хамаагүй ээ. Би ээжтэйгээ уулзахгүй, их сургуульд сурахгүй байсан ч болно ахаа. Таны л хажууд байвал..." гээд энгэрт нь уйлна.

Одоо л бүхнийг ойлгож байгаа бололтой Юнги Жиминийг зөрүүлэн чангаар тэвэрч,

"Би ч гэсэн чамд хайртай" гэж чихэнд нь шивнэлээ.

Бараг арваад минут ингэж тэврэлдэн зогссон хоёрын романтик мөчийг нь тасалдуулан

"Ахаа явалгүй бол болохгүй нь. Таныг бүлгэмийнхэн хүлээж байгаа" гэж Намжүүн хэллээ.

Тэр хоёр ч эргэн тойрноо хартал бүгд л эрүү нь мултарчихсан аятай гайхан харж байв. Нөхцөл байдлыг ойлгон Юнги хоолойгоо засан "За явцгаая"

"Жиминийг би аваад явлаа. Замдаа гэрээр орох болохоор хоцрох байх. Намайг очтол Намжүүн түр зааварлаж байгаарай"

Юнги жолооны ард харин Жимин хажууд нь суусан байх ба хэн хэнд нь эвгүй байгаа бололтой таван минут хэртээ үг дуугарсангүй.

"Буцахад одоо ч оройтоогүй байна Жи- ..." үгийг нь тасалдуулан Жимин гэнэт хацран дээр нь үнсчих нь тэр.

"Жиминаа яаж байгаа чинь энэ вэ?"

" Энэ миний л сонголт ахаа, би сонголтондоо харамсахгүй ээ. Таныг дахиад үглээд унах юм бол үнсчих нь шүү" гээд өхөөрдмөөр инээмсэглэнэ.

Хамт байхын тулд асар том золиосыг бие биенээсээ гаргасан ч тэд жаргалтай байлаа.

Зөвхөн бороо орох үед л шүхрийг ашиглах юм гэж үү?

Үгүй дээ, Нартай, бороотой, цастай, салхитай бүхий л цаг үед түүнтэйгээ хамт байх болно.

Зөвхөн бороо орох үед л түүнийг хамгаалах юм гэж үү?

Үгүй дээ, Нартай, бороотой, цастай, салхитай бүхий л цаг үед түүнийгээ хамгаалах болно.

-2022.01.17-

Бичээчийн үг:

За ингээд жинхэнэ төгсгөл нь энэ байлаа. Анх эхлэхдээ л аз жаргалтай төгсгөнө гэж боддог байсан. Дундуур нь гунигтай төгсгөчих үү гэж хааяа хааяа бодсон ч гэсэн эцэст нь жаргалтай л төгсгөлөө дөө🥺🥰.
Энэ бичвэрийг минь уншаад дуусахад ямар сэтгэгдэл төрснөө уртаар илэрхийлвэл би их баярлах болно шүү🥺😘
Нэмэлт хэсгүүд нэлээн хэдийг бичнэ ээ. Гэхдээ яг хэзээ орохыг би таашгүй нь ээ🤷‍♀️

UMBRELLA ☂️☔️🌂Where stories live. Discover now