Тэр хоёр хамт байх жаахан хугацаагаа хий дэмий бие биендээ гомдож эсвэл уурлаж өнгөрөөхийг хүссэнгүй.
Яг л жаргалтай хосууд шиг байхаар шийдэв.
Хэн хэндээ сайхан дурсамж үлдээхийн тулд...Шорон байлаа ч тэр хоёрын болзох хүслийг дарж дийлээгүй бөгөөд энэ нь тэдэнд маш сонирхолтой болж өнгөрсөн юм. Болзооныхоо дараа хэн хэнийгээ хүчлэлгүй халуухан шөнийг өнгөрөөнө.
Дараа өдөр нь хамтдаа сөжү уун, элдвийг ярилцан өнгөрүүлсэн бөгөөд Жимин түрүүлж тасарснаар тэр хоёрын уулт дуусан, Юнги Жиминийг оронд нь оруулан, хувцсыг нь тайлаад, чангаас чанга тэвэрсээр унтсан.
Өчигдөр нь Жимин согтоод хийж чадаагүй тул маргааш нь нөхөж өдөржин с*кс хийсэн бөгөөд нөгөө өрөөнд нь байсан хүмүүс тэдний хайрлалцах дууг тэсэж чадалгүй, харгалзагчаасаа өрөөгөө сольж өгөхийг хүртэл гуйсан билээ.
Хамтдаа өнгөрүүлэх сүүлийн өдрөө тэд орон дотроо тэврэлдээд зүгээр л ярилцахыг илүүд үзэв.
"Ахаа би биш өөр нэг гэмгүй хүү яг над шиг байдалтай энд орж ирсэн бол та яах байсан бэ? Аврах байсан уу?"
" Чи намайг ямар сонголт хийнэ гэж бодож байна?"
" Магадгүй та аврах байсан юм болов уу?"
" Үгүй дээ Жиминаа. Би аврахгүй байсан. Учир нь тэр хүү чи биш болохоор. Хэдий гэмгүй, цайлган цагаахан, чамтай төстэй байлаа ч эцсийн эцэст тэр чи биш шүү дээ. Би угаас муу хүн тул хүн болгоныг аврах хүсэл байдаггүй. Тэр л хатуу үнэн юм даа"
Бие биенээсээ холдохыг хүсэхгүй байгаа ч түүнийхээ төлөө, өөрийнхөө төлөө биесээ явуулна.
Хамтдаа л байвал бүх зүйл бүтэх юм шиг байвч ирээдүйд бүх зүйл баталгаатай биш болохоор нэгнээ явуулна.
"Одоо л хэлэхгүй бол болохгүй юм шиг байна.
Өнгөрсөн хугацаанд тусалж байсанд баярлалаа ахаа. Таныг миний хажууд байсан болохоор л уйтгарлаж гуниглалгүй, элдэв асуудлаас хол тайван байсан. Үгүй бол би хэдийн амьд үхдэл болох байсан биз. Тантай өнгөрүүлсэн энэ хэсэгхээн хугацаа гунигтай хэдий ч бас жаргалтай миний амьдралын дурсамж дүүрэн цаг хугацаа байлаа. Таны инээмсэглэл миний харж байсан хамгийн сайхан инээмсэглэл байсан. Та аз жаргалтайгаар амьдраарай"" Заа чи ч гэсэн аз жаргалтай байгаарай. Би чиний шүхэр байсан бололтой. Амьдралын чинь хар бараан тэр л хэсгийг бороогоор зүйрлэвэл, түүнээс чинь чамайг хамгаалаад зорьсон газарт чинь хүргэж өгөв. Үргэлж тэнгэр цэлмэг, дахин бороо бүү ороосой. Амьдрал чинь тийм л дардан шулуун байг"
Чамгүй би хэрхэн аз жаргалтай амьдрах билээ дээ.
Чиний дуртай тэр л инээмсэглэлийг би бусдад харуулахгүй амьдрах болох нь.Өглөө болоход шөнөжингөө цурам хийлгүй биесээ ширтэж хоносон хоёр юу ч ярилгүй явсаар шоронгийн хаалгыг даван гарлаа.
Юнги Жиминий суух машиныг гараараа заан өгчихөөд суухыг нь хүлээн ширтэн зогсоно.
Жимин яг суухынхаа өмнөхөн нь Юнгигийн байгаа зүг рүү харснаа амныхаа хайрцгаар Баяртай гэж хэлээд цааш харан явлаа.
Бороо оров.
...- Би чиний халхавч болж өгье.Бороо зогсов.
...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа.Муу бүхнээс чамайг хамгаалсаар зорьсон газар чинь хүргэж өглөө. Одоо миний хэрэг үгүй тул баяртай.
-2022.01.17-
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...