18

620 48 9
                                    

Жимин Жонгүг хоёр танилцаад удаагүй байж байтал Жонгүг "Би хийх ёстой байсан зүйлээ мартчихжээ. Баяртай дараа уулзъя" гээд гараа далласаар яаран явлаа.

Өдрийн хоолны цагаар:

Жимин хоолоо аван хүнгүй ширээн дээр суулаа. Жин Намжүүн хоёр жоохон байж байгаад очъё гэсэн бөгөөд үүний дүнд шоронд орсноос хойш анх удаа ганцаараа хоол идэх болж байгаа нь энэ.

Хоолоо тайвнаар идэн байж байтал өдөр танилцсан Жонгүг өөдөөс нь харан сууж болох эсэхийг асуун инээмсэглэн зогсож байлаа. Хоол цуг идэхэд яав л гэж санаад зөвшөөртөл хоолоо идэх биш элдэв бусын асуулт асуун амар тайван байлгасангүй.

Жимин ч нэг их нүүр өгөлгүй хоолоо идэн дуусгаад ганц ч асуултанд нь хариулалгүй бослоо. Араас нь Жонгүг ч яаран босож
"Уг нь чамтай найз болъё л гэж бодсон юм. Чамайг залхаасан бол уучлаарай" гээд урам нь хугарсан царай гарган зогсоно.

Жимин ч өрөвчхөн юм болохоороо Жонгүгийг гомдоочихож гэж бодоод уучлал хүсэн "Дараа таарвал ярилцъя" гээд зөөлхнөөр инээмсэглэн цааш явах гэхэд нь Жонгүг гарнаас нь зөөлхөн татаад " За ингээд найзууд болсон шүү" гэж хэлэн  инээмсэглэн яаран гүйн дэгдээд явлаа.

Яг л түрүүний гомдоод туниад байсан залуу биш юм шиг.
Яг л идэхийг хүссэн чихрээ авсан хүүхэд юм шиг.

Жонгүгийн энэхүү байдал нь Жиминий эгдүүг хүргэх нь тэр.

Элдвийг бодолгүй орондоо орон унтлаа.
Шөнө дааран сэртэл хөнжилгүй унтаж байв. Жимин ер нь л их хөдөлгөөнтэй унтдаг,
байнга унтаж байхдаа хөнжлөө унагаачихдаг байснаа санах бөгөөд энэ хүйтэн шоронд орж ирснээсээ хойш нэг ч удаа даарч сэрээгүйгээ гайхах нь тэр.

Мэдээж энэ ээлжит нэгэн Юнгигийн халамж байсан аж. Шөнө хөнжлөө хуулах бүрд нь нөмрүүлэн унтдаг байсныг Жимин сая л ойлгов.

      Нүдэн дээр, унтаж байх зуур нь гээд л ер нь л бүхий л цаг үед Юнги Жиминийг халамжилдаг байсан. Тийм ч болохоор Юнгиг байхгүй өнөөдөр нэг л хоосон ганцаардмал санагдах нь тэр.

  Юнгигийн байр байдал хэдий сүрдмээр ч гэсэн түүний халамжтай үйлдлүүд Жиминийг догдлуулдаг байж билээ.


Өнгөрсөнд нэг өдөр:

Намжүүн өрөөнийхөө бүх хүмүүстээ зайрмаг тараан явж байсан бөгөөд Жимин ариун цэврийн өрөөнд байж байгаад сүүлдэж гарч ирсэн болохоор түүнд ганцхан лемонтой нь л үлдсэн байлаа. Харин түүний хамгийн дуртай төрөл нь болох шоколадтайг нь Юнги задлаад идэж байх аж.

Жимин Юнгигийн идэж буй зайрмагийг нэг хараад дараа нь өөрийнхийгөө нэг харчихаад санаа алдан, за ядаж л зайрмаг идэх боломж олдож байгаа юм чинь гээд задлах гэж байтал Юнги  " Би зайрмаг идмээргүй болчихлоо. Чи ид." гээд Жиминд өгчихөөд гараад явах нь тэр.

Жимин ч дуртай болохоороо маш их баярлан яг л жоохон хүүхэд шиг инээн амаа олохгүй идсэн билээ.

  Яг тэр орой нь Юнги орж ирэхдээ уут дүүрэн шоколадтай зайрмаг авчиран хөргөгчөө дүүргэсэн ба залуус түүнийг харчихаад эвэртэй туулай үзсэн аятай гайхшран харж байсныг нуух юун.

   Учир нь Юнги хэзээ ч хоол хүнс, амттан авчиран хөргөгчиндөө хийж байсан удаагүй бөгөөд хөргөгч дүүргэх асуудлыг Намжүүн л шийддэг билээ.

-2021.09.11-

Сэтгэгдэл бичдэг хөөрхнүүддээ баярлалаа🥺💚🙆‍♀️ reply хийдэггүй ч гэсэн сэтгэгдлүүдийг нь бүгдийг нь уншаад зөндөө баярладаг шүү🥺🥰

UMBRELLA ☂️☔️🌂Where stories live. Discover now