Түүнд гомдож туних хангалттай цаг байхгүй болохоор шууд л бэлдэж эхэллээ.
Өөрийгөө цэвэрлэж, усанд орчихоод, Юнгигийн бэлэглэсэн сүрчигийг түрхчихээд цагаа хартал хоёр цаг өнгөрсөн байв.
Дараа нь гал тогоо руугаа ороод өөртөө хөнгөхөн зууш бэлтгээд идэх гэтэл ер хоолойгоор нь давж өгөхгүй байлаа.
Гэсэн ч одоо л юм идэхгүй бол шөнө нь Юнгигийн гарын аяыг даахгүй унаад өгөх тул хүчээр идэх нь тэр.
Цагаа харахад бараг л гурван цаг болох гэж байсан тул нууц хонгил руугаа орлоо.
Тэр хонгил руу зөвхөн Юнги, Жимин хоёр л нэвтэрч болох бөгөөд Жиминий ээж, үйлчлэгч гэх мэт бусад нь орж чадахгүй. Мэдэх ч үгүй билээ.
Тэр хаалгаар ороход нарийхан хонгил байх ба нийт гурван хаалга байдаг билээ.
Эхний хаалга нь тас хар өнгөтэй. Дотогш орвол хана нь ч бас тас хар өнгөтэй байхын дээр энд тэндгүй хутга шөвөг, тамлах хэрэгслүүд байх ба өрөөний голд нэг ор, хоёр сандал байдаг.
Нэг сандал нь энгийн л нэг сандал. Нөгөөх нь харин суух, налах, гараа тавих хэсгүүд дээрээ битүү төмөр хадааснуудтай.
Жиминтэй учрахаас өмнө Юнги хааяа нэг сургамж хэрэгтэй хүмүүсийг энд тамладаг байсан бөгөөд одоо бол энэ өрөө ашиглагдахгүй, зүгээр л нэг үзүүлэн төдий л өрөө.
Юнги Жиминийг энэ гэрт амьдарч байгаа цагт тийм тамлалыг хийж зүрхлэхгүй. Яг л тийм хар муу энерги Жиминийг сэвтээх юм шиг санагддаг болохоор юм болов уу.
Хоёр дахь хаалга нь час улаан өнгөтэй. Дотогш орвол ханаар нь дүүрэн с*кс тоглоом. Өрөөний голд час улаан бүтээлэг бүхий ор.
Энэ бол Жиминийг ирэхээс өмнө зүгээр л нэг агуулах төдий өрөө байсан. Жиминийг ирснээс хойш Юнги түүнд зориулж хийлгэсэн гэхэд болно.
Гэхдээ лав энэ зургаан сарын хугацаанд ганц ч удаа энэ өрөөг ашиглаагүй. Энэ өрөөнөөс элдэв тоглоом унтлагын өрөөндөө аваачин турших гэсэн ч Жимин айгаад байсан тул аргагүйн эрхэнд Юнги больсон билээ. Яахав ганц хоёр вибратор энэ тэрийг эс тооцвол бараг л энэ өрөөний бүх зүйлс шив шинээрээ.
Гурав дахь хаалга нь цагаан өнгөтэй. Юнгигийн ажилтай холбоотой бичиг баримтыг агуулсан энгийн л нэг өрөө.
Жимин улаан хаалгатай өрөөрүү орон өөрийнхөө айдаг тэр л зүйлс рүүгээ харчихаад санаа алдах бөгөөд гэнэт нэг зүйл санасан бололтой өрөөнөөс гаран хар хаалгатай өрөө рүү нэг орсноо ширээн дээр байгаа Юнгигийн хамгийн дуртай хутгыг аван буцаад өнөөх өрөө рүү орлоо.
Өнөөх хутгаа орны хажуугийн шүүгээн дээр тавьчихаад хажууд нь өөрийн хамгийн их айдаг тоглоомуудаа авчран тавилаа.
Дараа нь нөмөрсөн халадаа тайлан, өөртөө гав болон нүдний хаалт зүүгээд орон дээр гаран суув.
Арваад минутын дараа хөлийн чимээ сонстох ба Жимин ч Юнгиг ирж байгааг мэдээд биеэ чангалан нэг л тухгүй байдалтай сууж байлаа.
Удаачгүй хаалга онгойн, хөлийн чимээ ойртох бөгөөд Юнгигийн хэр ууртай байгааг мэдмээр байвч нүдээ боосон тул болсонгүй.
Яг хажууханд нь ирээд шүүгээн дээрх юмнуудыг үзэж байгаа бололтой тоглоомнууд харшилдан дугарах ба Жимин ч улам айсаар байлаа.
" Эд нарыг бүгдийг нь чам дээр туршиж болох хэрэг үү?" сонжсоор асуух ба Жимин ээрч түгдрэн
"Т-ий-мээ" гэж хариулав.Юнги хариултыг нь сонссон даруйдаа нэг ташуур барин авах бөгөөд тэр нь нэгхэн л удаа ташуурдахад арьсан дээр улаан хүрэн мөр гарч нэлээдгүй өвдөлт өгдөг ташуур юмсанж.
Ташуурыг агаар дээр хий савангаа " Энэ ч нэлээд өвдөх байхдаа. Гэхдээ шийтгэл юм хойно тэснэ биздээ Жиминаа"
"Т-иймээ ахаа"
-2022.02.04-
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...