Түүнийгээ жаргалтай болгохын тулд хийж болох бүхнээ хийж, тэр л жаргалтай царайг нь хараад хэнд ч үзүүлдэггүй тэр инээмсэглэлээ би гаргаж билээ.
Миний өнгөгүй амьдралд орж ирсэн нархан.
Түрхэн зуур л гялбаад өнгөрөх гэрэл байж.Гялбаад өнгөрөх гэрэл биш үүрдийн гэгээ байлгахыг хүснэм.
Одоо л биш бол хэзээ ч дахин уулзахгүй юм шиг санагдан амьдралдаа анх удаа өөрийн хүслээр шийдвэр гарган араас нь гарав.
Хаалгаа нээхэд яг л тэндээ байх юм шиг санагдсан.
Хүлээгээд л зогсож байх юм шиг санагдсан.Гэхдээ л сүүлчийн найдвараа тээн орцныхоо үүдэнд очоод харахад Жиний сүүдэр нь ч алга байв.
Энэ мөчид бороо асгарах ба хүмүүс гүйлдэн борооноос хоргодохоор зэхэж, зарим нь цаг уурынхан бороо орохыг таамаглаагүйд багахан бухимдана.
Таамаглаагүй асгарсан бороо шиг, миний сэтгэлд гэнэт л ороод ирсэн сэн.
Ингээд л дуусах харилцаа байж.Гэвч хүмүүсийн гүйлдэх, борооны шаагих дуун дунд цурхиран уйлах чимээ хаанаас ч юм сонсогдох нь тэр.
Дөхөөд харвал тэр л мөчид хамгийн их харахыг хүссэн хүн нь байлаа.
Таньсан даруйдаа гүйн очиж, хэзээ ч тавьж явуулахгүй гэж байгаа юм шиг чангаас чанга тэвэрнэ.Жин танихгүй хүнд тэврүүлчихлээ гэж бодоод түлхэх гэтэл:
" Хаашаа ч битгий яв. Зүгээр л миний хажууд бай. Чамайг явмаар байна гэсэн ч явуулахгүй болохоор зүгээр л дэргэд минь бай" гээд шивнэхэд нь л түүний уйлсан шалтгааны эзэн гэдгийг мэдээд тайвширлаа.Намжүүн ч нэг гараараа Жинийг хөтлөн, нөгөө гараараа ачааг нь барин гэрлүүгээ яаравчлав.
Энэ хооронд гайхсандаа болоод Жин ганц ч үг дуугарсангүй аясаар нь дагана.Гэртээ орж ирмэгцээ Намжүүн Жинийг үнсэх ба тэр зуураа норсон хувцсыг нь тайллаа.
Өөрийг нь зүгээр нэг өрөвдөлтэй хүүгээс өөрөөр хардаггүй гэж л бодож явсан билээ. Гэвч одоо байгаа байдал нь яг л хайртай хүнээ энхрийлж байгаа юм шиг санагдах ба үүнийг л хамгийн ихээр хүсдэг байсан ч цагаа тулаад ирэхээр цочролд орсноосоо болоод Намжүүнийг түлхчих нь тэр.
Одоо л бодит байдалдаа эргэн ирсэн Намжүүн ямар болчимгүй үйлдэл хийснээ ухааран уучлал хүсэн тэвэрсээр байв.
Хэт их уучлалын үгс хэлээд байхаар нь Жинд тухгүй санагдаж өөрөө ч гэсэн үүнийг хүсэж буй гэдгээ хэлмээр байвч нэг л болж өгөхгүй болохоор нь аргагүйн эрхэнд үйлдлээрээ үзүүлэхээр болж Намжүүнийг хананд шахан үнсэлцэх аж.
Жиний гэнэтийн үйлдэлд цочирдсон ч өөртэй нь адил бодолтойг мэдсэнээс хойш Намжүүнд биеэ барих шаардлага гарахгүй нь бололтой.
Үнсэлт гүнзгийрсээр хэдийн тэвчээр алдарсан хоёр ор луу явцгаах ба орон дээрээ ирэхэд хоёул нүцгэрсэн байлаа.
Намжүүний гар Жиний биеэр тэнүүчлэх ба Жин эдгээр үйлдэлд нь хариу болгож тааламжтайгаар г*ншинэ.
Бардам зан, итгэл үнэмшлээ хөсөр хаян хайр гээчийг авч үлдэв.
Заримдаа хайр хүнээс золиос шаардах авч тэрийг нь өгч чадалгүй цорын ганц хайраа алдах нь олонтаа.
-2022.06.18-
Бичээчийн үг:
Ингээд энэ хоёр маань учраа оллоодоо🥹. Ёстой хайр дурлалыг чухам л хоёрт тавиад байдаг байсан Намжүүн яасан байх нь уу. Хайрын амтанд мансуураад л ийм юм болсон байх нь😂
Энэ хэд хоног яасан ч их залхуурч хэвтэв дээ😂 Уг нь бичвэрээ бичмээр байсан байхгүй юу гэхдээ л өөрийгөө эрхлүүлж драма үзсээр байгаад л таарлаа😂
Дараагийн хэсэг өнөө шөнө эсвэл маргааш😊
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...