19

589 42 15
                                    

Маргааш нь

Орой нь тухгүй унтсан Жимин өдрийн турш нэг л ёозгүй, гундуухан алхах ба энэ байдлыг харсан Жин Намжүүн 2 туслаж чадахгүйгээ мэдэн дуугүй л өнгөрнө.

Жимин ч тэр 2 оос холдон ганцаараа суун хөлөөрөө чулуу өшиглөн байх энэ үеийг нь тасалдуулж саяхан танилцсан Жонгүг гэх залуу яриа өдлөө.

"Ямар нэгэн таагүй юм болоо юу? Би чамд тусалж чадна шүү. Хэцүү юм болсон бол бүгдийг нь яриад уудалчих тэр нь амар байдаг юм. Дотроо шаналаад тэр нь улам гүнзгийрсээр, эцэст нь дотроосоо үхчихдэг юм" гэсээр зөөлхнөөр нурууг нь илнэ.

Юнгигийн асуудлаас гадна ээжийгээ яажшуухан байгаа талаарх санаа зовинон суух түүнд Жонгүгийн хэлсэн үгс бага ч атугай тайтгарал болох нь тэр.

Жонгүгийн энэ байдал нэг л итгэж болохуйц санагдсан болохоор Жимин дуугүй л нуруугаа илүүлэн сууна.

Яг энэ үед хэн нэгний хоолойгоо засах дуу дуулдан хоёул эргэн харахад ямар нэгэн өгүүлэмжгүй тийм л харцаар ширтэж буй Юнги зогсож байлаа.

Юнги Жонгүгийг түлхэн, Жиминийг хөтлөн өөрт ойртуулан " Таньж мэдэхгүй хүнтэй байж болохгүй гэсэн байх аа" гээд бага зэрэг уурлангуй дуугарахад " Үгүй ээ ахаа Гүги муу хүн биш ээ, намайг яагаа ч үгүй, зүгээр л тайвшруулж байсан төдий" хэмээн бушуухан шиг тайлбарлах нь тэр.

"Ямартай ч дахин энэ хүнтэй уулзах хэрэг байхгүй шүү"


Уг нь Юнги ахыг буцаж ирэхээр гоё байх гэж бодсон боловч бүүр дордсон байлаа. Бараг тааралдах ч үгүй, тааралдлаа ч үг барагтай бол солихгүй улам л хөндий байв.
Яг юуг буруу хийснээ ойлгохгүй байгаа Жиминд энэ нь улам л тухгүй байх нь тэр.


3 хоногийн дараа:

Жиминий талаас

Уг нь би юу ч буруу хийгээгүй юм сан. Шоронд орсноос хойш өөрийн хүслээр найзтай болсон минь зөвхөн Жонгүг байсан. Би л найзтай болж болохгүй байсан юм шиг. Шинэ найзтай болох нь  тийм гэм буруутай зүйл юм уу? гээд элдвийг бодсоор сууж байтал нэгэн масктай хүн түүнийг угз татан чирсээр гүйлээ.

Жимин яг орилохын даваан дээр өнөөх хүн амыг нь дарсаар чихэнд нь "Жимин аа би байна, Жонгүг. Айх хэрэггүй чамд гоё юм үзүүлэх гээд"

Танихгүй хүн өөрийг нь аваад явчихлаа гэж үнхэлцгээ хагартал айсан Жимин Жонгүг гэдгийг сонсчихоод арай гэж амьсгаа авахтайгаа болох нь тэр.

Юнгиг ирснээс хойш тааралдаагүй Жонгүгийг гэнэт ингээд гараад ирэхээр нь гайхаж байгаа хэдий ч яагаад ингэж зугтаж нуугдаж байгаа хүн шиг байгаад байгааг нь нэг л ойлгож өгөхгүй байлаа.

5 минут орчим яваад ирсэн газар нь энгийн л нэг агуулах шиг тиймэрхүү газар байлаа. Дотроо нэг жижиг буйдантай өөр элдэв юмс үгүй.

"Май энийг уугаад хүлээж байгаарай. Би чамд үзүүлэх зүйлээ аваад ирье" гээд нэг савтай ус өгөн гарлаа.

Нэлээн гүйсэн болоод ч тэр үү ам нь цанган, Жонгүгийн өгсөн тэр усыг уув.





Тэр ус талдаа ч ороогүй байтал Жиминий ухаан балартан газар унаад өгөх нь тэр.

-2021.11.02-

Бичээчийн үг:

Удаан хугацааны дараа шинэ хэсгээ арай гэж орууллаа😓. Хичээлийн хамгийн ачаалалтай үеэ даваад завтай болохоороо оруулж байгаа нь энэ🥺. Унтах ч зав гарахгүй, байнга л хичээл гээд үнэхээр хэцүү байлаа. Ямартай ч энэ үеэ давчихсан болохоор баяртай байна😮‍💨😅
Одооноос 7 хоногт ядаж 1юм уу 2 хэсэг оруулахыг хичээнэ ээ😇

UMBRELLA ☂️☔️🌂Where stories live. Discover now