Жимин дуу гарсан зүг харахад Юнги залуустайгаа цуг ирсэн байлаа. Түүнийг хараад л аврагдсанаа ойлгон бага зэрэг тайвшран биеэ суллана.
Юнги: Би өөрийнхөө зүйлийг бусадтай хуваах дургүй юм сан. Наад хүүхэд чинь минийх. Одоо явуулах юм бол та нарыг ядаж амьд үлдээж болох юм гэсээр хүйтэн харцаар тэдэн лүү харахад сүнс нь зайлсан аятай царай нь хувьсхийн Жиминийг тавин явуулж, толгойгоо бөхийлгөн зогсох нь тэр.
Жимин ч доод хэсгээ гараараа нуун удаанаар алхан очиход Юнги цамцаа тайлан нөмрүүлээд ханцуйгаар нь урд талд нь уяхад *гзгийг нь халхлаад таарах нь тэр.
Юнги бусдадаа хандан "Эд нарыг хамгийн хүнд дэглэмтэй шоронд шилжүүл. Би амьд үлдээнэ гэсэн болохоос биш. Зүгээр явуулна гээгүй" гэхэд тэд "Үгүй ээ гуйж байна. Тийшээ л битгий явуулаач" хэмээн орилолдон гуйхад Юнги жишим ч үгүй Жиминийг тэврэн явахаар зэхэв.
Яг явахын алдад Жимин энгэрээс нь зөөлхнөөр зулгаан юм хэлэх гэж байгаа аятай харлаа.
"Яасан юм хэлэх гээд байгаа юм уу?" гэхэд нүдээ тас аниад бага зэргийн айдастайгаар хоолойгоор " Ахаа танаас юм гуйх гэсэн юм. Та тэр хүүхдийг авраад өгөөч. Тэгэх үү? Оронд нь би таны нэг хүслийг биелүүлж өгье" гээд хурдхан гэгч нь дуржигнуулав. Хариу хэлэхгүй хэсэг байснаа "Юу ч байсан биелүүлэх юм уу? Надтай унтах байсан ч уу?"гээд чихэнд нь ойртон хэлэх бөгөөд Жимин хэсэг бодолхийлснээ " Тэгье ээ. Юу ч байсан хийе" гээд итгэл муутайхан дуугарах нь тэр.
"Намжүүн аа тэр залууг манай өрөөнд шилжүүлчих. Тэгээд чи харж хандаж байгаарай" гээд цааш Жиминийг тэврэн явлаа.
Харин Намжүүн өнөөх залууг түшин босгоод алхах гэтэл ганц ч алхалгүй хөл алдан унах ба аргагүйн эрхэнд Намжүүн цамцаа тайлан өмсгөөд тэврэн авч явав.
Өрөөндөө орж ирээд Жиминийг буулган, өөрөө орон дээрээ гаран ном уншаад хэвтэх нь тэр.
Жимин яг яахаа мэдэхгүй сандран, Юнгигийн үгэнд ороогүйдээ эмээн байж сууж ядна.Одоогийн Жиминий байгаа байдал дэндүү өхөөрдөм бөгөөд халуухан байв.
Юнгигийн цамцыг өмсөөд тэр нь өөрт нь томдчихсон.
Доогуураа юу ч өмсөөгүй болохоор цагаахан гуя нь харагдаастай.
Өөрийнхөө халуухан харагдаж байгааг ч мэдэхгүй өхөөрдөм царай гаргаад гар хуруугаа оролдоостой.
Юнги Жиминийг загнахгүй байгаа нь л хамгийн эвгүй байлаа. Тэрний оронд "Яагаад ганцаараа явж байгаа юм. Би чамд хэлсэн байх аа" гээд загнасан бол эсвэл нэг цохиод авсан бол илүү амар байх байсан билээ.
Мэдээж энэ өөрийнх нь буруу байсан болохоор хоолойгоо засан анхаарлыг нь татчихаад 90 градус бөхийн "Уучлаарай ахаа, таны үгэнд ороогүйд. Бас тэр хүүхдэд тусалсанд маш их баярлалаа. Заавал таны нэг хүслийг биелүүлэх болно оо " гэв.
Хариуд нь Юнги " Өөрийнхөө бурууг мэдэж байгаа нь яамай" гээд орноосоо босон Жиминийг хананд шахан эрүүнээс нь бариад
За тэгвэл миний хүслийг хамтдаа биелүүлцгээх үү?
-2021.08.18-
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...