Жимин чимээгүй байгаад бараг таван минут хэртээ боллоо.
" Чамайг хамгаалах хүн байхгүй боллоо гээд ингээд байгаа юм уу?" гээд чангаар инээнэ.
Хүн хажууд нь гуниглаад байхад чинь яагаад инээгээд байгааг Жимин ерөөсөө ойлгохгүй байлаа.
"Аан чамайг шөнө тэвэрч унтуулах хүн байхгүй болох гээд ингээд байна уу?" гээд улам чангаар инээнэ.
Жимин ерөөсөө Юнгиг яагаад ингээд байгааг ойлгохгүй байхын дээр ганцаараа үлдэнэ гэхээс үхтлээ айж, гуниглаж байлаа. Энэ хачин төөрөлдсөн мэдрэмжийг яг юу гэдэг юм бэ?
Тэр л хүнгүй бол сэтгэлд нэг л хоосон,
Тэр л хүнгүйгээр ирээдүйгээ төсөөлж чадамгүй,
Тэр л хүнгүй бол бусдын дэргэд ч ганцаар
Тэр л хүнгүйгээр цаг хугацаа зогсчихсон юм шигЭнэ мэдрэмжийг л хайр гэдгийг Жимин ухаарахгүй байв.
Зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа үнэн мэт.
Бодлыг нь тасалдуулан, гарнаас нь зөөлхнөөр татан Юнги түүнийг өөр лүүгээ харуулан хэвтүүлээд, нулимс цийлэгнэсэн нүд рүү нь ширтэнгээ:
" Би чамайг энд үлдээхгүй ээ. Чиний бичиг баримтыг зохицуулчихсан. Таван хоногийн дараа шүүхийн шийдвэр гарна. Тэгээд чи гарч болно. Энэ шорон ч тэр, над шиг хүний хажууд байх ч тэр аль аль нь чиний байх ёстой газар биш. Чи ээжтэйгээ цуг аз жаргалтайгаар амьдралаа үргэлжлүүлэх ёстой. Их сургуульд сураад, хүссэн мэргэжлээ эзэмшинэ. Дуртай ажлаа хийгээд, чөлөөт цагаараа өөрийнхөө хүссэн бүхнийг хийнэ. Тэгээд зөвхөн чамд л зориулагдсан нандин нэгнийг олоод гэр бүл зохион аз жаргалтайгаар амьдрах ёстой. Тэр л чиний хүртэх ёстой амьдрал."
Үгээ дуусгасны дараагаар Жиминий духан дээр зөөлхөн үнссэнээ буцаад холдохдоо нэг тийм хайрлангуй харцаар басхүү цаанаа гуниг нуусан харцаар ширтэнэ.
Үүнийг сонсоод Жимин яахаа үл мэдэн, зүгээр л Юнги лүү ширтэн нүднээс нь өөрийн хариултыг олж чадах мэт эрэн хайна.
Эцэст нь хариулт нь олдсонгүй бололтой.
Үг ч дуугарч чадсангүй, үйлдлээрээ ч тайлбарлаж болохгүй, зүгээр л тэр мөчид нүднийх нь аяганд багтсангүй, нулимс нь хяналтгүйгээр урслаа.
Заримдаа нулимс бүгдийг өгүүлдэг шүү дээ. Уй гашуу, баяр баясал, цөхрөл, шантрал, хайр гээд хорвоогийн бүх л зүйлийг өгүүлж болох илэрхийлэмж нь нүднээс урсах шорвог ус ажээ.
Юнги ч гэсэн Жиминтэй цуг аз жаргалтайгаар амьдрахыг хүсэж л байгаа. Гэвч тэр мөчөөс эхлэн Юнги маш том сул талтай болно. Түүнийг ялан дийлэхийг хүссэн хүн болгон түүний сул тал руу секунд тутам дайрна. Олзоо харсан араатан мэт бүгд цуцалтгүй довтолно.
Юнгид Жиминийг хамгаалах хангалттай хэмжээний хүч байгаа ч тэр айж байгаа. Жаргалдаа ташууран явахдаа сэрэмж алдан түүндээ аюул учруулах вий гэж.
Зөвхөн амин хувиа хичээн, түүний амьдралын бүх л эрх чөлөө, аз жаргалыг авахыг ч тэр хүсэхгүй.
Өөрөөсөө хүртэл тавьж явуулахаар тийм л хэмжээний Жиминд хайртай болохоор л тэр.
-2022.01.01-
Бичээчийн үг:
1 юмуу 2 хэсгийн дараа дууслаадаа яанадаа яана🥺 Гэхдээ бүүр дуусах дөхөөд ирсэн дуусгамааргүй санагдаад байх юм😢.
Уг нь би хичээлээ хийж байх ёстой байхгүй юу. Нэг дэхэд чухал шалгалттай. Гэтэл ингээд бичвэрээ бичээд байж байх ч гэждээ🥲.
Дүн гарах гээд дээрээс нь 30 онооны шалгалт дөхөж байгаа тул дараагийн хэсэг хэр удахыг ёстой таашгүйнээ🥺
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...