Нэмэлт хэсэг-1 /Юнмин/

651 47 6
                                    

Өглөөний нарыг хамтдаа угтаад зургаан сар
Үдшийн бүрийг хамтдаа өнгөрөөгөөд зургаан сар

Жирийн л нэгэн өглөө:

Нар хэдийн тэнгэрт манджээ. Гэвч Жимин босохыг нэг л хүсэхгүй байгаа бололтой хөнжлөө толгойн дээгүүрээ бүтээчихээд унтаад л байв.

Ихэнхдээ өглөө бүр ийм байдаг гэж хэлж болно. Зарим гэх тодотголтой өдрүүд нь Юнгитэй төлөвлөсөн болзоот өдрүүд, эсвэл Жимин Юнгигээр хүссэн юмаа авхуулах болсон өдрүүд байдаг билээ.

Жиминийг босгож чадах хүн Юнгигээс өөр байхгүй. Энэ бол маргашгүй үнэн.

"Жиминаа хичээлдээ явахгүй бол болохгүй шүү дээ. Одоо гялс босчих оо" гээд гараараа зөөлхөн товшиход хариу үл үзүүлнэ.

Тэгэхээр нь хөнжлийг нь сөхөөд духан дээр нь удаан гэгч нь үнсэхэд Жимин нэг үнэгчлэн инээмсхийлснээ буцаад л дуг нойрондоо дугжрана.

Эцсийн арга буюу Юнгигийн өглөө бүр хэрэгжүүлдэг арга л үлдэх шив.

Эцэст нь хөнжлийг нь бүгдийг нь сөхөж холдуулаад өчигдөрхөн үлдээсэн улаан хүрэн тэмдгүүдээ харан нэг инээмсэглэснээ, Жиминийг дээш харуулан хөөрхөн хоёр ягаан х*хнийх нь товчных нь нэгийг үмхлэн аваад, нөгөөг нь хуруугаараа имрэхэд төд удалгүй:

"Ахх а-хаа өглөө бүр ингээд байвал миний х*хнөөс сүү гардаг болох нь"

Сэрснийг нь мэдээд Юнги ч үйлдлээ зогсоон нүд рүү нь ширтээд, нэг гараараа үсийг нь илэн, нөгөө гараараа Жиминий нүцгэн биеийг илбэнэ.

" Чи л дуудахад сэрчихдэг бол би тэгэхгүйшдээ"

" Ахаа ер нь байна шүү дээ. Өнөөдөр ганцхан өдөр л хичээлээ тасалчихъя. Харин та өнөөдрийн ажлаа Намжүүн ахад даатгачих. Тэгээд л хоёулаа өдөржин тэврэлдээд хэвтье" гээд шрекийн нүд гарган, яг л жоохон хүүхэд шиг шулганан нэг л их гоё санаа олсон аятай дуугарлаа.

"Үгүй шүү Жиминаа, би ажлаа Намжүүнд даатгаж болох ч гэсэн чи хичээлээ таслаж болохгүй за юу!"

" Тэгээд байвал гомдлоо шүү" гээд тэврэлтээс нь мултран цааш харан хэвтчихэв.

" Болохгүй л гэсэн бол болохгүй" хэмээн Жиминийг мөрөн дээрээ тохоод, *гзгөн дээр нь хөнгөхөн алгадчихаад угаалгын өрөөг зүглэлээ.

Өдөр хоног өнгөрөх тусам Жимин улам л эрх болж байлаа. Юм л болвол хошуугаа унжуулаад, буруу хараад суучихна. Хүссэн зүйлийг нь өгөхгүй л бол энэ байдал нь арилдаггүй.

Ихэвчлэн энэ байдал Жиминий ялалт, Юнгигийн ялагдлаар дуусдаг боловч Жиминий аюулгүй байдал, хичээл сургуулийн тал дээр ямагт Юнгигийн ялалтаар өндөрлөдөг билээ.

Зөвхөн Юнгигийн л эрх Жимин.

Суллагдаад өдийг хүртэлх зургаан сарын хугацаанд  юм юм л болсон. Жиминий аюулгүй байдлыг нь бодоод их сургуульд явуулахгүй, ээжтэй нь уулзуулахгүй байя гэж бодсон боловч хайртай хүнийхээ эрх чөлөөг боож чадаагүй юм. Хүссэн чиглэлээр нь их сургуульд оруулаад, ээжийг нь хүртэл гэртээ авчран хамтдаа амьдарч эхэлсэн билээ.

Жиминийг өөрөөс нь тусдаа гадуур явах болгонд нь Юнгигийн дөрөв, таван хүн холоос ажиглаж байдаг. Ингэж байж л Юнгигийн санаа бага ч атугай амардаг юм санж.

Ээжийнх нь тухайд гэвэл ихэвчлэн гэрийн үйлчлэгч, Юнгигийн туслахуудтай цагийг хөгжилтэй өнгөрөөн, ганцаараа байх үедээ ном уншин, юм оёж өөрийн хийхийг хүссэн бүхий л зүйлээ хийдэг бөгөөд залуухан хос хоёрт саад болохгүй гээд өрөө рүү нь бараг л шагайгаад байдаггүй.

Жимин аюулгүй, өөрийнх нь дэргэд, дээрээс нь хайртай хүнтэйгээ цуг байгаа нь л ээжид нь дэндүү гэмээр жаргал. Тийм ч болохоор илүү дутуу зүйл хүсээд байдаггүй билээ.

Гэхдээ л Юнги Жиминий ээжийг тав тухтай байх бүхий л орчныг бүрдүүлэхийг хичээж, долоо хоногийн өмнөөс түүнийг Япон луу аялалд явуулсан. Мэдээж аюулгүй байдал нэгдүгээрт бичигдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

-2022.01.27-

Бичээчийн үг:
Юнмины талаар нэмэлт хэсэг дахиад 2 хэсэг лав байгаа шүү. Энэ хэсэг жоохон сонирхолгүй байж магадгүй л юм🤔. Гэхдээ л энэ хоёрын маань энгийн л нэгэн жаргалтай өдрүүдийг харуулж байгаа болохоор элдэв юм оруулсангүй😁.
Заза тэгээд дараагийн нэмэлт хэсгээр уулзацгаая😊

UMBRELLA ☂️☔️🌂Where stories live. Discover now