Юнги: Чи чинь яаж байгаа чинь энэ вэ?
Миний амгалан тайван байдлыг эвдэх том шалтгаан байсан л гэж найдъя даа гээд шүдээ зуун уураа тэвчиж байгаа бололтой хүнгэнэсэн хоолойгоор дуугарна.Жимин ч айн бүлтгэнэж яг яахаа мэдэхгүй уйлчих шахам сандарна.
1 минутын дараа гэхэд Юнгигийн тэвчээр алдарсан бололтой хүндээр амьсгалсаар өмнөхөөсөө илүү хүйтэн хэрцгий хоолойгоор "Чамд хэлэх үг алга уу?" хэмээгээд гараа далайн Жиминий нүүрний хажууд ханан дээр чангаар буулгах нь тэр.
Жимин Юнгигийн л өмнө дэндүү сул дорой болчих юм. Үг дуугарах нь байтугай эгцэлж ч харж чадахгүй.
Хий дэмий ингэж зогсох цаг байхгүйг сайн мэдэж байгаа Жимин нүдээ тас аниад, биеэ чангалан
"Шинээр танд дагаар орсон ах таны хоолонд нунтаг цагаан юм хийж байхыг би харчихсан юм. Тэгээд тэрийг хор байж магадгүй гэж бодоод танд хэлье гэж бодсон боловч танаас айгаад хэлэхгүй удчихлаа. Уучлаарай ахаа"
гээд маш хурдан шулганан ярьж дууслаа.Үүнийг сонссон Юнгигийн нүд нь улаанаараа эргэлдэн Жиминийг хөтлөн хоолны танхимд хүрч ирлээ. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр өнөөх залуу алга байх нь тэр.
Юнги: Намжүүн чи энэ хоолонд хор байгаа эсэхийг олж мэдээд ир. Бусад нь шинээр орсон залууг бариад ир, амьдаар нь гээд нөгөө 4дөө хандаж хэлчихээд нэлээн чангаар хэн ч айж сүрдэм хоолойгоор
"Та нар дэндүү хулчгар юм. Нүүр нүүрээ тулахаар дийлж чадахгүйгээ мэдээд хулгайч муур шиг гэтэж нууцаар хэргээ үйлдэж байх ч гэждээ. Та нарын дунд тэр хамсаатан нь байгаа л байлгүй. Надаар оролдсон хүн хэзээ ч бүрэн бүтэн биетэй амар тайван үхдэггүй гэдгийг эрх биш мэдмээр юм. Юмыг яаж мэдэхэв эзэндээ сануулчихаарай."Юнги Жиминийг дагуулан өрөөндөө ирээд:
"За чи өрөөндөө байж бай би энэ хэргийг шийдчихээд ирье" гээд явах гэтэл цамцнаас нь зөөлхөн зуурах нь тэр.Юнги ч асуулт эрсэн харцаар түүн лүү харахад
"Айгаад байна, ахаа цуг явж болохгүй юм уу ?"
Юнги хэсэг бодолхийлснээ: Өөрөө л мэддээ, дараа нь харин харамсав аа гээд өрөөнөөсөө гаран алхах нь тэр. Жимин ч араас нь хоцрохгүйн тулд гүйсээр ард нь даган явна.Тэд нэгэн харанхуй мөртлөө ганц 2 гэрэл ассан хонгилоор явсаар хамгийн булангийн нэг өрөө ортол өнөөх залуу хүлүүлчихсэн сууж байлаа.
Намжүүн: Ахаа хоолонд тань хор байсан байна. Нэлээн ховор, нэг их хүнд олдоод байдаг хор биш байна лээ. Тэр хорны талаарх мэдээлэл энэ гээд нэг хавтастай бичиг өгөв.
Юнги ч түүнийг нь аван, баахан хутга шөвөг, зүү зэрэг хурц ир бүхий ширээний буланд нь тавьчихаад хүлүүлсэн залуугийн дэргэд очин
"Хэн чамд үүнийг даалгасан? Үүнийг хэлчихвэл чамайг зовоохгүй алж болох юм"
Өнөөх залуу юм дуугарахгүй л байлаа."За би чамд боломж өгөөгүй биш өгсөн шүү. Өөрөө үүнээс татгалзчихаад дараа нь зүгээр алаад өгөөч гээд гуйгаад байв" гээд мушилзсанаа нөгөө ширээ рүү очоод жижиг хутга аван ирийг нь нэг сонжсоноо буцан өнөөх залуу дээр ирэн хэвлий хэсгийг нь хааш хаашаагаа 3см орчим дөрвөлжлөөд нимгэн зүсэх нь тэр.
Залуу ч шүд зуун амьсгаадан, өвдөлтөө тэвчин дуугаа хорих гээд арай ядан хичээж байсан юм.Гэхдээ энэ нам гүм байдал Юнги дараагийн үйлдлээ хийх хүртэл л үргэлжилсэн юм.
-2021.06.03-
Бичээчийн үг:
3н шалгалтаа өгч дууссан ч цаана нь 6н шалгалт үлдсэн🥲. Дараагийн хэсгээ шалгалтаа дуусгаад завтай болохоороо оруулна аа😊. Тэр хүртэл түр баяртай👋.
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
RandomБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...