Жиний талаас:
Миний хувьд хожимдсон аврал байж болох ч ядаж л аврагдсандаа маш их талархаж байна. Амьдрал дээр ихэнх хүмүүс аврагдаж чадалгүй дуусдаг болохоор.
Өглөө нь:
Нүдээ нээгээд эргэн тойрноо ажиглатал Намжүүн ахаас бусад нь бүгд алга байлаа. Хэзээ сүүлд ингэж сайхан амарснаа мартчихаж.
"Өө сэрчихсэн үү? 2уулаа өглөөний цайнаасаа хоцорчихсон. Чамайг тайван унтаж байхаар нь сэрээсэнгүй" гээд инээмсэглэснээ "Гэхдээ зүгээрээ усанд орчихоод дараа нь тогоочоор хоол хийлгүүлээдхэе"
"Зүгээрээ ахаа би өглөөний цай уухгүй байсан ч болно оо. Надаас болоод дахиж хоол хийлгэх шаардлагагүй. Танд төвөг удаад байх надад эвгүй байна."
"За яахав чамд эвгүй байгаа бол хөргөгчинд бэлэн бүтээгдэхүүнүүд байгаа байх тэрнээс идчих. Өглөөний цайгаа уухгүй байх нь эрүүл мэндэд муу."
Намжүүний ятгалгаар тэд хөргөгчинд байсан нарийн боов, печень зэргээс идчихээд усанд орохоор нийтийн шүршүүр лүү явлаа.
Шүршүүрт очиход нэг их биш ч бас цөөнгүй хүмүүс байх бөгөөд тэр 2 зэргэлдээ шүршүүрт орохоор болох нь тэр.
Шүршүүр нь бүрэн тусгаарлалтгүй. Зөвхөн хажуу талын хүнээс халхлах зорилготой хагас бүрсийлттэй шилтэй.Энд орж ирсэн цагаас Жин лүү зарим хүмүүс шүлэнгэтэн харж дотроо бохир бодлууд тээж байгаа нь илхэн. Намжүүн хажууд нь цуг яваагүйсэн бол шууд л Жинийг дараад авах байсан биз.
Хүмүүсийн харц Жинд тухгүй байгаа бололтой бүсэлхийгээр уясан алчуураа тайлж ядан байх ба үүнийг анзаарсан Намжүүн хажуу шүршүүрээс гаран Жиний хэсэг рүү очин " Цуг усанд оръё. Тэгвэл эд нар яах ч үгүй" гээд чихэнд нь шивнээд
ард нь зогслоо.Намжүүний нүцгэн биеийг харсан тэрээр ичин нүдээ тас аних бөгөөд үүнийг нь харсан Намжүүн нэг инээмсэглэснээ " Нүдээ аниатай усанд орвол халтирна даа. Би чамайг яах ч үгүй ээ. Зүгээр тайван усанд ор. Тэгээд ч би чиний бүх зүйлийг харчихсан болохоор ичих хэрэггүй." гэхэд Жин чихнээсээ эхлээд улайн, хацар нь улаа бутарна.
Аргагүйн эрхэнд Жин ч алчуураа тайлж тэр 2 усанд орох бөгөөд усанд орох гэхээсээ илүү Жин ичингүйрч, түүнийг нь Намжүүн өхөөрдсөөр таарах нь тэр.
Одоо бол Жинд бусдын харц, биеийн хэлэмж зэрэг нь үнэхээр хамаагүй байлаа.
Магад Намжүүнтай цуг байгаа болохоор юм болов уу?
Яг л хамгаалагдсан гэх мэдрэмжийг түүнд мэдрүүлж байгаа болохоор юм болов уу?Ерөнхийдөө Юнгигийн туслахуудаас хамгийн сайхан сэтгэлтэй, эвдрээгүй, бусадтай сайхан харилцдаг нь Намжүүн. Гэхдээ үнэхээр өөрийнх нь дургүйг хүргэсэн, эсвэл зайлшгүй ажлын шаардлага тулвал Юнгигээс дутахгүй хэрцгий нэгэн.
Жинтэй сайхан харилцаатай байгаагийн гол шалтгаан нь Юнгигийн харж ханд гэсэн үг юм. Бусад гэх тодотголд нь Жиний үзэсгэлэнт царай, бие хаа, хүүхэд шиг зан, өхөөрдөм байдал гэх шалтгаанууд орох буй за.
Ер нь бол хайр дурлалын асуудлыг ямагт хоёрт тавьдаг ба Юнги тэгж даалгаагүйсэн бол хэзээ ч дур мэдэн Жинд туслахгүй байсан нь гашуун үнэн билээ.
Өнгөрсөн болон одоогийн Намжүүн хайр дурлалыг хоёрт тавьдаг байж болох ч ирээдүйн Намжүүн тэгж чадах болов уу?
••• Миний орон зайд орж болно. Гэхдээ зөвхөн энэ зааг хүртэл •••
-2021.08.26-
YOU ARE READING
UMBRELLA ☂️☔️🌂
De TodoБороо оров. ...- Би чиний халхавч болж өгье. Бороо зогсов. ...- Баяртай, хамтдаа байх сайхан байлаа. Энэ бичвэрт маань хааяа нэг +18 үзэгдэл гарч магадгүй тул 18 хүрсэн хүмүүс унших нь тохиромжтой. Уншсан тохиолдолд миний зүгээс хариуцлага...