🏴‍☠️ 𝕷𝖔𝖓𝖌 𝕵𝖔𝖚𝖗𝖓𝖊𝖞: 𝕴𝖓𝖙𝖗𝖔 🏴‍☠️

2K 155 71
                                    


Аурорагийн эрэг дээр хөлгийн залуурчны орилох чимээ хадах агаад бусад нь үл мэдэх генералд хөөгдөх Үёоныг харсаар зогсоно. Гүнж өөрийн дөлгөөхөн байдлаа хадгалсаар саяхан уурласандаа дайсан руугаа дайрах гэж байсан нөхөр дээрээ очиж гараас нь атгаад түүний мөрийг налан зогсов. Гүнжийн энэ үйлдэл хөлгийн ахмадыг тайвшруулахад хангалттай байлаа, энэ бяцхан үйлдэл нь үл мэдэх этгээд тэдний харилцаанд сэв суулгахгүй мөн тэдний амь насанд аюул учруулахгүй гэдгийг илэрхийлэхэд хангалттай байв.

Энэ бүхнийг тэвчихээ байсан хөлгийн тогооч Үёоны хөөх этгээд рүү гүйж очоод сэлмээ далайн дайрч эхэллээ. Үүнийг харсан Үёон "Тийм ээ Ёсанаа наад амилсан чөтгөртөө үзүүлээд өг" хэмээн Ёсаныг дэмжин орилох бол гүнж аль болох санаагаа зовохгүй байхыг хичээж байлаа.

Ёсан бол сайн дайчин мөн мэргэжлийн алуурчин түүний чадвар сайн гэдгийг мэдэх агаад түүний хайрт генералд гэмтэл учруулахгүй байгаасай гэж хүснэ. Генералын ур чадварыг мэдэх гүнж түүний тулааны чадварт итгэж тэрээр өөрийгөө аргалж чадна гэж өөрийгөө тайтгаруулна.

Мөнөөх генерал өөрийн сэлмээр Ёсаны сэлмийг хааж дайралт бүрээс нь бултаж тэдний ширүүн тулаан эд өрнөж байхад Ёсан санаандгүй мөнөөх генералын малгайг цохиод унагаав. Түүний малгай унахтай зэрэгцэн урт хар үс намиран түүний нурууг даган доош унжих нь тэр. "ЭМЭГТЭЙ ХҮН БАЙНА" хэмээх Минги гийн балмагдаж орилох хоолой тэр хавиар хадав.

Хайр дурлалын өрсөлдөгч гэж бодсон хүн нь эмэгтэй хүн болохыг мэдсэн ахмад эхнэр лүүгээ харахад гүнж дүрсгүй харцаар харан өөдөөс нь хэлээ гаргалаа. Эхнэртээ чадуулсан ахмад өөрийгөө шоолж инээсээр эхнэрийнхээ хамрыг чимхээд "Үёон та хоёр нээ л өдөр миний үхлийн шалтгаан болох байх аа" ийн намуухан хоолойгоор дурдав.

Дайсан нь эмэгтэй болохыг олж мэдсэн хөлгийн тогооч сэлмээ доош буулгаад тулалдахаа больж байгаагаа илтгэлээ. Энэ бүхэн хангалттай гэж үзсэн гүнж "Азура одоо болно битгий үймээн тариад бай" хэмээн өөрийн хайрт найздаа хандаж хэлэхэд Үёон тэр цаанаас "Тийн шд юм л болбол хүнийг хяргаж алчих гээд эмэгтэйлэг байгаач чи" хэмээн загнахад генерал түүн рүү дайрах гэхэд гүнж түүнийг болиулан "Азура" хэмээн сануулсан аястай дуугарлаа.

Гүнжид үгүй гэж хэлж чаддаггүй Азура дуртай дургүй сэлмээ далд хийж хайрт гүнж дээрээ очоод түүнийг Хвасоноос холдуулан тэвэрч зогсох нь тэр. Эхнэрээ алдсан ахмадын харц ширүүсэж тэрээр ихэд дургүйлхсэн байдалтай зогсож, шууд хэрэлдэх зодолдох тулалдах гэх бүхнийг эхлүүлмээр байгаа ч эхнэрээ бодоод хэлээ хазаад дуугүй өнгөрөх аж.

TreasureWhere stories live. Discover now