🏴‍☠️ 𝕺𝖓𝖈𝖊 🏴‍☠️

840 113 30
                                    

Аян замдаа гарахад бэлэн болж бүх хэрэгтэй зүйлсээ базааж дууссан байх агаад хөлгийн ахмадууд далайн эрэг дээр хэн нь өөрийн хөлөг дээрээ гүнж авч явах тал дээр хоорондоо маргалдаж байв. Хвасон мэдээж сайн дураараа эхнэрээ Азурагийн хөлөг дээр гаргаж явуулахгүй нь ойлгомжтой, харин Азура шиг бууж өгдөггүй хүн хайрт найзаасаа хол байхыг эсэргүүцнэ. Гэвч юмс түүний хүссэнээр болсонгүй, бүгд өөр өөрсдийн хөлөг дээр тус тусдаа явахаар болов.

Ингээд найзаасаа хол байхаас гадна өөрийн амьд камин зуух болох Ёоёогүй унтах нь Азурагийн хувьд хар дарсан зүүд мэт санагдах бол энэ нь Ёсаны хувьд хамгийн сайхан зүүд мэт санагдан баярлах аж. Хэдий дураараа, өөрийнхөө хүслээр байх дуртай ч генерал бүсгүй гайхширмаар тэвчээртэй нэгэн учраас хэсэг хугацаанд тэвччихвэл болно гэсээр өөрийгөө аргадна. Бүх зүйл жин тан болон Эрдэнэс далайд гарч хүсэж мөрөөдсөн эрдэнэсийг хайх аян замаа эхлүүлсэн юм.

Эрдэнэс энэ хорвоо дээрх хамгийн хурдан хөлөг онгоц тул Азурагийн усан цэргийн хөлөг тэдний араас дагахаас өөр аргагүй байлаа. Эрдэнэс дээрх амьдрал яг өмнөх шигээ хэвийн байдалтай үргэлжлэх бөгөөд тэр дундаас ганц шинэлэг мэдрэмжүүдийг мэдэрч байгаа нь хөлгийн тогооч байсан юм. Шөнө түүнийг тэвэрч унтах мөн өглөө түүнд зүүгдэж сэрэх хүнгүй байх нь Ёсанд хоосон мэдрэмжийг төрүүлэх агаад энэ мэдрэмж нь түүнийг түгшихэд хүргэнэ.

Далайд гараад аль хэдийнээ хэдэн хоног өнгөрсөн байх ба Эрдэнэс дээр бүх зүйл өмнөх шигээ амгалан тайван байж хөлгийн ахмад өөрийн эхнэртээ зориулан зургаа зурсаар сууж байв. Харин гүнж хөлгийн хамгийн доод давхарт болох сэрүүхэн орчинд хичээлээ зааж суугаа. Энэ хугацаанд Жуну Сан хоёр эрчимтэй үсгүүдээ сурчихсан уншиж бичихдээ илүү анхаарч байх бол Минги дөнгөж үсгүүдээ сурч эхэлж байсан юм.

Тэрээр замд гараад ичсэн байдалтай гүнж дээр хүрч ирэн бичиг үсэг зааж өгөхийг хүссэн нь гүнжийн хайрыг гоожуулж орхисон билээ. Өөрийг нь хорлох гэж санаархдаг том биетэй ширүүн төрхтэй далайн дээрэмчин одоо ингээд түүний хажууд жоохон хүүхэд шиг толгойгоо маажсаар үсгүүдийн учруудыг олох гэж хичээх нь дэндүү өхөөрдөм харагдана. Юүну ч яахав, өвөг дээдсийн хэлийн бичиг үсгийг аль хэдийн сурчихсан. Одоо үгийн баялгаа хөгжүүлээд номуудаа орчуулах тал дээр л ажиллаж байв.

Яг энэ үед Юүи өөрийгөө олон хүүхэдтэй ээж мэтээр мэдэрч түүний гэр бүл болох хичээл хийж суугаа залуусыг нүүр дүүрэн мишээсээр харан суух аж. Эдгээр далайн дээрэмчид бяцхан гүнжийн үгийг нэг бүрчлэн сонсож, ингэж хичээнгүйлэн өөрсдийгөө хөгжүүлж байгаад гадны хүн хэзээ ч итгэхгүй биз. Анх хөлөг дээр сэрж байсан үеийн Юүид хандан түүнийг амьдралын эрхэнд хэдэн далайн дээрэмчдийн ээж болоод багшийг төлөөлөх хүн болсныг нь хэлбэл тэр хэзээ ч итгэхгүй байсан.

TreasureWhere stories live. Discover now