🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖘𝖎𝖊𝖙𝖊 🏴‍☠️

910 107 27
                                    

Үёонтой ийм дотнын яриа өрнүүлснийхээ дараагаар гүнж Үёоны хэлж байсан зүйлийг санан энэ талаар түүнд мэдэгдэхээр шийдэж "Бид хичээж байгаа" гэж хэлээд ичингүйрэн цаашаа яваад өгөхөд гайхсаар хоцорсон Үёон гүнжийн хэлсэн зүйлийг талаар бодов

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үёонтой ийм дотнын яриа өрнүүлснийхээ дараагаар гүнж Үёоны хэлж байсан зүйлийг санан энэ талаар түүнд мэдэгдэхээр шийдэж "Бид хичээж байгаа" гэж хэлээд ичингүйрэн цаашаа яваад өгөхөд гайхсаар хоцорсон Үёон гүнжийн хэлсэн зүйлийг талаар бодов. Бид хичээж байгаа? Энэ талаар бодсоор гэнэт гүнжийг юу яриад байгааг ойлгосон далайн дээрэмчний ам ангайн гараараа амаа дараад "Манай ахмад гүнж хоёр хүүхэдтэй болох гэж загас наадуулж байгаа хэрэг байх нь ээ" гэж шивнэх бөгөөд түүний царай энэ сайхан мэдээнээс болж гэрэлтэж байв.

Үёон гүнж хоёр хөлөг дээрээ буцаж ирээд салах ёс хийсний дараа тус тусын өрөө рүүгээ амрахаар явлаа. Нөхөр нь аль хэдийн орондоо орчихсон байгаасай гэж залбирсаар кабиндаа ортол хөлгийн ахмад өөрийг нь отож буй мэт сандал дээрээ хаалга руу цоо ширтэн сууж байх нь тэр. Эд үйлдэл дээрээ баригдсан гүнж юу ч болоогүй мэт мишээсээр "Нүүр гараа угаасан уу? Би туслах уу?" гээд ус алчуур бэлдэх бол Хвасон харцаа гүнжийн зүг дагуулсаар үйлдэл бүрийг нь ажин сууна.

Тэрээр ёжтой инээмсэглээд "Манай эхнэр үнэхээр сайн жүжигчин байсныг би яагаад мэдээгүй билээ?" гэхэд түүний жүжиглэж байсныг нь мэдсэн болохыг сонссон гүнж зогтусан алчуураа тавиад нөхөр лүүгээ харлаа. "Хва" гэж хүлцэл өчсөн аястай дуугарахад Хвасон гуян дээрээ цохих агаад гүнжийг ирж өвөр дээр суу хэмээх аж.

Юүи тэдний дунд маргаан үүсэхгүй харин ч тайвнаар бүхнийг шийдэх гэж байгааг ойлгоод тайвширч нөхрийнхөө өвөр дээр очиж суухад Хвасон шууд эхнэрээ тэврээд авах нь тэр. Эхнэрээ энхрийлэн үнсэх зуураа "Үёон муу золиг юунд миний эхнэрийг уруу татаад яваад байна даа?" гэж ямар ч уурласан шинжгүй асуух нь Юүиг баярлуулж байсан юм. Гүнж гүн хар нүдээрээ нөхөр лүүгээ ширтээд "Чи үнэхээр огтхон ч эргэлзэхгүй надад итгэж байна тийм үү?" ийн намуухан хоолойгоор лавлана.

Хөлгийн ахмад хөнгөн мишээгээд "Би чамд итгэдэг болохоо хангалттай харуулсан гэж бодсон юмсан" хэмээн худлаа сэтгэл нь шархалсан аятай хариулах нь гүнжийн инээдийг хүргэв. Юүи нөхрийнхөө гараар тоглон "Худлаа хэлсэн ч надад итгэж хүлээцтэй хандсанд баярлалаа" гэсээр сэтгэлийнхээ гүнээс талархаж өөрийгөө ийм сайн нөхөртэй болсондоо баярлаад ханахгүй байлаа.

TreasureWhere stories live. Discover now