🏴‍☠️ 𝕺𝖈𝖍𝖔 🏴‍☠️

866 111 38
                                    


"Юугаа хараад байгаа юм бэ?" хэмээн хөлгийн тогооч эмээсэн байдалтай өөрийг нь тасралтгүй ширтэх генералаас асуулаа. Байнга тулалдъя зодолдъё гээд араас нь чаргуудалцаад байдаг байсан хүн нь гэнэт өөрийг нь дагаад зүгээр ширтээд байх нь эвгүй бөгөөд ихэд тухгүй санагдана.

Азура орон дээр тохойлдон шанаагаа тулж хэвтээд өөрийн бай болсон залуу руу нүд салгалгүй гөлөрч байлаа. Хөлгийн тогооч бэлтгэлээ дуусгаад түр амрахаар өрөөндөө орж ирээд хэвтсэн нь энэ билээ. Өөрийг нь нүдээрээ нүцгэлэх эмэгтэйгийн харцыг үл тоосоор нүдээ аниад хэвтэх ч тэрээр сайхан амарч чадалгүй эцэст нь тэсэл алдаж "Надаас юу хүсээд байгаа юм бэ?"

Хэрхэн хүнтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэдэг болохыг мэдэхгүй генерал тойруулж байхаар шулуухан асуудлыг шийдэхээр болж "Чамайг бас чамаас хүүхэд хүсэж байна" гэхэд Ёсаны нүд огцом нээгдэж тэрээр шууд босож суугаад аймшигтай харцаар Азура руу харах нь тэр.

Энэ үед Ёсан үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байcан юм. Азураг эрээ цээргүй хайнга гэж боддог байсан ч саяын хэлсэн үгс нь түүнийг бодож байснаас илүү задарсан золиг болохыг батлав. Хөлгийн тогооч уйлах уурлах хоёрын дунд "Чи юу ярьж байгаа болохоо мэдэж байна уу?" хэмээн Азураг харь гаригийн хүн болох үгүйд эргэлзэж байлаа.

Ёсаны тархинд мянга мянган эс үхэж буй мэт мэдрэгдэж тэрээр амьдралдаа ийм сонин, эгзэгтэй, солиотой, галзуу утгагүй бүр дүрсэлж чадамгүй тэнэг байдалд орж байгаа нь энэ шүү дээ. Харин Азура юу ч болоогүй мэт Ёсан руу том харан "Хоёулаа хүүхэдтэй больё гээд байна шүү дээ" гэхэд хөлгийн тогооч жинхэнээсээ тэсэл алдаж шүлсэндээ хахаж үхэлтэй нүүр тулах нь холгүй болов.

Хэдий дунд зэргийн гэр бүлээс гаралтай ч түүний ээж өөрийг нь эмэгтэй хүнийг хүндэлж гэрлэлтээс гадуур хүүхэдтэй болж болохгүй гэж сургасан билээ. Хэрвээ эмэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохоор болбол түүнтэйгээ тодорхой бат бөх харилцаатай байж, бүхнийг дараагийн шат руу аваачаарай гэсэн ээжийгээ үгийг санана.

Хосуудын харилцаа хэрхэн бүтэж хүүхэд яаж бий болох үйл явцыг мэддэггүй юм уу эсвэл энэ бүхэн түүнд хамаагүй юм уу? хэмээн Ёсан гайхсаар "Бид огтхон ч хамааралгүй хүмүүс бөгөөд чи эмэгтэй, би эрэгтэй тиймээс ийм юм битгий яриад бай" ийн өөрийгөө энэ байдлаас цэвэрхэн авч гарах гэж үзнэ. Генерал нүдээ эргэлдүүлсээр "Би өөрийгөө эмэгтэй бас чамайг эрэгтэй гэдгээ мэдэж байна. Эр эм байж байж л хүүхэд хийдэг юм байгаа биз дээ тэнэгээ!"

TreasureWhere stories live. Discover now