Өөрсдийн бяцхан уламжлал болгосноор Үёон болон Саны хурим яг л ахмад болон гүнжийн хурим шиг зохион байгуулагдав. Яг л өмнөх шигээ гадаа ширээ засаж газраар цэцгийн дэлбээ цацсан байх агаад хойморт хоёр хос маань сууж байгаа харагдана. Аурорагийн хуримын ёслол Хунжүн, Жуну мөн Азура нарт ихэд шинэлэг бөгөөд сонирхолтой санагдаж байлаа.
Тэдний сониучхан зан хөдөлсөөр "Та хоёр ч бас ингэж хуримаа хийсэн үү?" хэмээн асуухад Юүи толгой дохив. Жуну Азура хоёр уулга алдсаар "Манай гүнж ёстой үзэсгэлэнтэй харагдсан байх даа" хэмээн хуримданд оролцож чадаагүйдээ харамсана. Тэдний үгсийг сонссон гүнж нүднийхээ булангаар нөхөр лүүгээ муухай харсанаа "Тэр над руу тоож ч хараагүй шүү" гэж нөхөр нь өөрийнх нь гоо үзэсгэлэнг хуримын өдрөө таалаагүй болохыг ховлох нь тэр.
Жуну Азура хоёр шууд уулга алдсаар хөлгийн ахмад руу муухай харахад Сонхва хоолойгоо засаад гэмшсэн байдалтай өршөөл эрэв. Хвасоныг алуулахаас өмнө хуримын ёслол эхэлж бүгдээрээ ширээнд суух бол Аурорагийн мэргэшсэн алдарт номлогч болох Юүну хосын өмнө байраа эзэллээ. Юүну хоолойгоо засаад "Өнөөдөр та бүхэн дахин нэгэн гайхамшигтай хуримын ёслолд хүрэлцэн ирсэн байна" гэж зарлав.
Тэрээр чухал царай гаргасаар номоо урдаа барихад Хвасон нүдээ эргэлдүүлсээр "Энэ нэг юманд ургамлын номоос өөр ном авч өгөх хэрэгтэй болохыг надад сануулаарай"
ийн хэлэхэд эхнэр нь Юүнуг өхөөрдөн инээх аж. Хөлгийн эмч ахмадынхаа үгийг үл тоосоор ургамлын номоо ширтэн "Ноён Жон Үёон манай хөдөлмөрч ухаалаг сайхан залуу Саныг өөрийн нөхөр болгож авч насаараа эрхэлж амьдрах уу?"Үёон шууд "Тийм ээ мэдээж 100 хувь итгэлтэй байна" хэмээн дуржигнан зөвшөөрөх нь бусдынх нь нүүрэнд инээмсэглэл авч ирж байлаа. Юүну малийсаар Сан руу хараад "Манай Са--" гэснээ яриагаа зогсоон нэг хөмсгөө өргөн Санд хандаж "Ингэхэд манай Саны овог юу билээ?" ийнхүү Саны овгийг мэддэггүй болохоо ухааран асуух нь тэр.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...