Жоохон удааж оруулж байгаа учир жоохон урт хэсэг өгье 🙆🏻♀️🖤🖤🖤
Хөлгийн залуурчны хэлснээр тэд далайн хажууд байрлах дунд хэмжээний хотод хүрч ирэх бөгөөд далайн дээрэмчид шууд Эрдэнэсийн цоорхой, эвдэрсэн хэсгийг засахад хэрэгтэй эд зүйлсээ цуглуулахаар хөдлөв. Сан ч угаасаа Үёонтой зугтахаас өмнө төрөл бүрийн хар бор ажил хийж хоолны мөнгөө олж байсан хүүхэд учир ийм ажилдаа гаргууд билээ. Жуну ч бас хүнд амьдралаар өсөж, өлсөж үхэхгүйн тулд янз бүрийн юм хийж үзсэн байсан юм.
Жунугийн хүч болон туршлага Санд үнэхээр нэмэр болж тэд гар нийлэн өөрсдийн ур чадвараа гарган бушуухан шиг ажилдаа орж хөлгийг засаж эхэллээ. Бусад нь хоёр залуугийн зааварчилснаас бусад зүйлсийг хийж тэдэнд тусалж байв. Азура ч зүгээр суухгүй тэдэнд туслах агаад юу ч болоогүй мэт юм хадах бүсгүйг харсан Ёсан хэлэх үггүй болж байсан юм.
Хоол хийж, юм оёж, нэхэж зарим тохиолдолд бичиг цаастай зууралдах бүсгүйчүүдтэй л таарч байснаас биш ядах юмгүй алх эргүүлж мод хөрөөдөх бүсгүйтэй учирна гэж төсөөлөөгүй билээ. Юм оёж чадахгүй ч сайн тулалдаж чадна, хоол хийж чадахгүй ч засвар болон мужааны тал дээр гарамгай юм гээч? Хүний үгэнд ордоггүй мөртлөө үнэхээр сайн удирдагч. Гаднаа хатуу атлаа хүнийг сайн сонсож, тайтгаруулах чадвартай хачин эмэгтэй шүү.
Ёсаныг гөлөрч суухад Сан түүний хажууд хүрч ирээд түүний хөрөөдөх модноос авахдаа "Юунаас тэгтлээ айсан юм" хэмээн асуух нь маш энгийн сонсогдох ч цаад утга нь яагаад Ёсаныг хэн нэгнийг хайрлаж дотно харилцаа үүсгэхээс зугтаагаад байгаа болохыг лавлаж байсан юм. Хөлгийн тогооч бодлоосоо салан засварчин залууд анхаарлаа хандуулж "Би юунаас ч айдаггүй" ийн өөрийн эрхэмсэг агаад хүчирхэг төрхөө тодрууллаа.
Сан жуумалзсаар "Хэрвээ юунаас ч айдаггүй юм бол яагаад манай хадам дүүгийн сэтгэлийг хүлээж авахгүй зугтаад байгаа юм? Азура руу харах харцнаас чинь л чи ч бас зүгээргүй байгаа нь харагдаж байна даа" хэмээн асуухад Ёсан өөрийгөө гарах гарцгүй болсноо мэдэрч харц бууруулна. Тариачны хүү санаа алдаад "Одоо бид чамтай хамт байна. Бидний хэн нь ч чамд дахиж тиймэрхүү таагүй зүйл тохиолдоход хүргэхгүй" ийн дахиж хайртай гэр бүлээ гэнэтийн байдлаар шударга бус ёсонд алдахгүй гэдгийг сануулах аж.
YOU ARE READING
Treasure
Adventure[Mongolian Fic] Long Journey: Treasure sequel to Pirate King Хөлсний алуурчин ба хүчирхэг генерал хоёрын адал явдал...